• MN
  • EN
  • CN
  • RU
  • Арга хэмжээ
    ГАДААД ХУДАЛДААНЫ МЕНЕЖЕР ЭЧНЭЭ 2018-2019
    МҮХАҮТ-ын дэргэдэх Гадаад Худалдааны Академи нь “ГАДААД ХУДАЛДААНЫ МЕНЕЖЕР”-ийн ЭЧНЭЭ ангийн 25 дахь жилийн элсэлтэндээ Таныг урьж байна.
     
    Хөтөлбөрийг олон улсын түвшинд, өнөөгийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан боловсруулсан.
     
    СУРГАЛТЫН МОДУЛЬ:
    1. Мэргэжлийн удиртгал
    2. Олон улсын маркетинг
    3. Бизнесийн удирдлага
    4. Олон улсын худалдааны эрх зүйн зохицуулалт
    5. Барааны болон үйлчилгээний худалдаа
    6. Зуучийн худалдаа
    7. Улс хоорондын ачаа тээвэр
    8. Гадаад худалдааны төлбөр тооцоо
    9. Хөрөнгө оруулалт
    10. Худалдааны маргаан шийдвэрлэх
    11. Олон улсын худалдаа ба гааль
    12. Монгол улсын татварын тогтолцоо
    13. Бизнесийн англи хэл
     
    ТА МАНАЙ СУРГАЛТАД СУРАЛЦСАНААР :
    • Бизнесийн төсөл бичих арга зүйд суралцах
    • Гадаад худалдааны үйл ажиллагаа, эрх зүйн зохицуулалтын талаар суурь мэдлэг эзэмших
    • Гадаад худалдааны түншээ найдвартай сонгох
    • Гадаад худалдааны гэрээ хэлцэл оновчтой байгуулах, хэрэгжүүлэхэд шаардлагатай онолын болон практик мэдлэг эзэмших
    • Гадаад худалдааны бичиг баримтуудыг бүрдүүлж сурах
    • Гаалийн болон татварын байгууллагатай харилцах арга ажиллагаанд суралцах
    СУРГАЛТЫН ОНЦЛОГ:
    • Танхимын болон онлайн сургалтыг хослуулан суралцана.
    • Танхимын сургалтаар 2 удаа ирж сургалтад хамрагдана.
    • “Төгсөгчдөд Англи, Монгол хавсралт бүхий диплом, ромбо олгоно.
    • Суралцах хугацаанд гарын авлага, мэдээллээр хангана.
    СУРГАЛТЫН ХУГАЦАА:
    I ээлж – танхимын сургалт II/18 - III/01, 2019
    II ээлж – онлайн сургалт IV сард, 2019
    III ээлж – танхимын сургалт VI/03 - VI/14, 2019
    Төгсөлт- VI сард
     
    БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
    • Иргэний үнэмлэх (хуулбар)
    • Диплом, гэрчилгээ (хуулбар)
    • 3х4 хэмжээний 1 хувь цээж зураг
    Манай сургалтад суралцсанаар ТА БИЗНЕСТЭЭ АМЖИЛТ ГАРГАХ болно.
     
     
    Төлбөрийн мэдээлэл:
    Сургалтын төлбөр: 1 460 000 төгрөг
    Хүлээн авагч Хаан банк: 511 216 9997 /MNT/
    Хүлээн авагчийн нэр: МҮХАҮТ
    Гүйлгээний утга: Овог, нэр, ГХМ
     
    Хаяг: Хан-Уул дүүрэг 15-р хороо, Махатма Гандигийн гудамж, МҮХАҮТ-ын байр, 503 тоот өрөө Гадаад худалдааны академи
    Утас: (976)11-324258, 99278734, 88000628, 99293920
    Цахим шуудан: training@mongolchamber.mn