• MN
  • EN
  • CN
  • RU
  • Арга хэмжээ
    “INDIA STEEL EXPO 2019” Олон улсын төмөрлөгийн аж үйлдвэрийн 4 дэх удаагийн үзэсгэлэн, уулзалтад оролцохыг урьж байна

    Арга хэмжээний нэр:  “INDIA STEEL EXPO 2019  ”  Олон улсын төмөрлөгийн аж үйлдвэрийн 4 дэх удаагийн үзэсгэлэн & уулзалт
    Хаана: Бомбай  үзэсгэлэнгийн төв, Мумбай хот, Энэтхэг улс
    Хэзээ: 2019 оны 1 дүгээр сарын 22-24-ны өдрүүд

    Зохион байгуулагч:

    • БНЭУ-ын Төмөрлөгийн Аж Үйлдвэрийн Яам (Ministry of Steel)
    • БНЭУ-ын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимуудын Холбоо (FICCI)

    Арга хэмжээний товч мэдээлэл

    “India Steel Expo 2019” үзэсгэлэн нь төмөрлөгийн салбарын техник технологи, тоног төхөөрөмжийн сүүлийн үеийн ололт амжилтууд , туршлага солилцох боломжийг 12000 м2 үзэсгэлэнгийн талбайгаар дамжуулан олгох бөгөөд тухайн салбарын худалдан авагч, борлуулагч, технологийн ханган нийлүүлэгч, үйлдвэрлэгч, худалдаачид, импортлогчид, хөрөнгө оруулагчид болон холбогдох байгууллагууд, институтуудын бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ.

    Үзэсгэлэнгийн үеэр Африк, Тусгаар Тогтносон улсуудын хамтын нйигэмлэг, Ойрхи Дорнод, Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэг (SAARC)-ийн орнуудын 300 гаруй  худалдан авагчид ба Энэтхэгийн төмөрлөгийн салбарын үйлдвэрлэгчдийн B2B уулзалтыг  зохион байгуулна.

    БНЭУ-ын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимуудын Холбоо(FICCI)-оос бүртгүүлэн,сонгогдсон худалдан авагчдад санхүүгийн дэмжлэг үзүүлэн онгоцны хоёр талын, энгийн нислэгийн тийзний төлбөр (700 ам.доллар хүртэл), Мумбай хотноо 5 одтой зочид буудалд 3 хонох зардал, онгоцны буудлаас тосох, хүргэх үйлчилгээ, дотоодын тээврийн зардлуудыг төлөх болно.     

    Арга хэмжээнд оролцогчид дараах холбоосоор бүртгэлд хамрагдана уу. http://indiasteelexpo.in/hosted_buyer_registration.php. Төлөөлөгчдийн сонголтыг Энэтхэгийн ХАҮТ-ын Холбооны Хяналтын Хороо шийдвэрлэнэ.

    Төлөөлөгчдийн дэлгэрэнгүй мэдээллийг хавсралтад заасан маягтын дагуу бөглөн Энэтхэгийн ХАҮТ-уудын Холбооны Тэргүүн Дэд Захирал, ноён  Sudhanshu Gupta-д илгээнэ үү.

    Холбогдох хаяг:

    Дэлгэрэнгүй мэдээллийг  https://www.indiasteelexpo.in/# вэб хуудаснаас үзнэ үү.  

     

     

     

    МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМ

    ГАДААД ХАРИЛЦАА, ХУДАЛДАА, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗАР

    Арга хэмжээ