• MN
  • EN
  • CN
  • RU
  • Арга хэмжээ
    "ДАРГЫН ТУСЛАХ БЭЛТГЭХ" СУРГАЛТАД УРЬЖ БАЙНА

    МҮХАҮТ-ын дэргэдэх Гадаад Худалдааны Академиас зохион байгуулдаг ДАРГЫН ТУСЛАХ БЭЛТГЭХ” 1 сарын түргэвчилсэн сургалтад Таныг урьж байна.

    Сургалт 2019 оны 1 дүгээр сарын 19,26; 2 дугаар сарын 9,16-ны өдрүүдэд  10:00-18:50 цагийн хооронд /зөвхөн Бямба гарагуудад/ 4 удаа нийт 40 цаг хичээллэнэ.

    Сургалтын онцлог:

    • Суралцах хугацаанд гарын авлага, мэдээллээр хангана.
    • Сургалт ажлын бус өдрөөр явагдана. 
    • Ажлын байр санал болгоно. 
    • Төгсөгчдөд МҮХАҮТанхимын Гэрчилгээ олгоно.

    Та манай сургалтад хамрагдсанаар:

    • Баримт бичгийг стандартын дагуу боловсруулах
    • Баримт бичгийн найруулга зүйн зөв дадалтай болох
    • Баримт бичиг хүлээн авах, явуулах
    • Уулзалт болон хурлын тэмдэглэл хөтлөх
    • Албан бичгийг бүртгэх, товъёог үүсгэх, түгээх
    • Захирлын өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах
    • Тушаалын төсөв боловсруулах
    • Албан захидал бичих (Англи хэл дээр)
    • 10 хуруугаар шивж сурах зэрэг ур чадварт суралцах болно.

    Дансны мэдээлэл: 

    • Сургалтын төлбөр – 200 000 төгрөг
    • Хүлээн авагч ХААН банк – 511 2169 997 /MNT/
    • Хүлээн авагчийн нэр: МҮХАҮ-ийн танхим
    • Гүйлгээний утга: Даргын туслах / нэр 

    Холбоо барих:
    Хан-Уул дүүрэг 15-р хороо, Махатма Гандигийн гудамж, МҮХАҮТ-ын байр, 503 тоот өрөө Гадаад худалдааны академи
    Утас: (976)-11-324258, 99293920, 88000628
    Цахим шуудан: training@mongolchamber.mn

    Арга хэмжээ