• MN
  • EN
  • CN
  • RU
  • Арга хэмжээ
    “FOODEX JAPAN-2019” Олон улсын үзэсгэлэнтэй танилцах, бизнес аялалд ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

    2019 оны 3 дугаар сарын 3-9-ний өдрүүд

    МҮХАҮТ нь хамтран ажиллагч байгууллагуудтай хамтран энэ оны 3 дугаар сарын 5-9-ний өдрүүдэд Япон улсад болох Олон улсын “FOODEX JAPAN-2019”  үзэсгэлэн яармагт Монголын экспортын чиглэлийн компаниудыг оролцуулах гэж байна. Энэ үеэр Чиба мужийн Худалдаа Аж Үйлдвэрийн танхимтай хамтран Япон улсын бизнес эрхлэгчидтэй уулзах, бизнесийн орчныг судлах аялалыг зохион байгуулах гэж буй тул  хоол, хүнс, худалдаа, үйлдвэрлэл, сав баглаа боодлын бизнес эрхэлдэг Монголын компаниудыг өргөнөөр хамрагдахыг урьж байна.

    Бүртгэл: 2019 ОНЫ 2 ДУГААР САРЫН 1-ний ДОТОР ХИЙНЭ

    Жич: МҮХАҮТ-ын тодорхой журамтай сайтар танилцаж, аялалд оролцох боломжтой гэдгийг анхаарна уу.

    МҮХАҮТ-аас хариуцсан мэргэжилтэн: Гадаад харилцаа, худалдаа хөрөнгө оруулалтын газар П.Тунгалаг 
    Утас: 312501, 9908-2739
    Цахим шуудан: export@mongolchamber.mn;

    МҮХАҮТ-ын дэргэдэх Монгол-Японы Бизнесийн Зөвлөлийн ажилтан: Д.Дашдэлгэр
    Утас: 70145448, 80141884
    Цахим шуудан: mon.jp.council@chamber.mn