• MN
  • EN
  • CN
  • RU
  • Арга хэмжээ
    CHAME 2019 – 14 дэх удаагийн Хятад (Шаньдун) олон улсын хөдөө аж ахуйн машин механизмын үзэсгэлэнд урьж байна.
    • Хугацаа: 2019 оны 02 сарын 26- 28
    • Үзэсгэлэн зохион байгуулагдах газар: Шаньдун муж • Жинань хот
    • Үзэсгэлэнгийн хаяг: Шаньдун муж, Жинань хот ОУ-ын үзэсгэлэнгийн төв /Аж үйлдвэрийн урд зам- 28 тоот/
    • Үзэсгэлэнгийн ордны нэр: Жинань хотын Олон улсын конвенц, үзэсгэлэнгийн төв
    • Зохион байгуулагч: Шаньдун Чөнхуа ХХК

    Үзэсгэлэнгийн албан ёсны вебайт: www.CH-AME.com

    Хятад улс нь дэлхийн хамгийн том хөдөө аж ахуйн машин үйлдвэрлэгч улс юм. Хөдөө аж ахуйн машин механизмын судалгаа, үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн систем нь шинэчлэл, хөгжлийн ахиц дэвшлийг бий болгож үйлдвэрлэлийн нийт хэмжээгээрээ дэлхийд тэргүүлж байна. Хөдөө аж ахуйн машин механизмын 8000 гаруй аж ахуйн нэгжүүд байдаг бөгөөд, үүний дотор жилийн борлуулалтын орлого нь 5 сая юаниас дээш байдаг ААН 1849 байх ба, 14 төрлийн ангилал, 95 дэд ангилал, 3000 гаруй төрлийн хөдөө аж ахуйн машин механизмыг үйлдвэрлэдэг юм байна. 2016 онд Хятад даяар ХАА-н тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл 4.4 тэрбум киловатт байсан бөгөөд, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн нийт хэмжээ 2020 он гэхэд 600 тэрбум юаниас давна хэмээн төлөвлөж байна.

    Хятадын хөдөө аж ахуйн машин механизм нь үнэ хямд учир сүүлийн жилүүдэд улам олон гадаад зах зээлийн талархлыг ихээр татаж байна. 2016 онд Хятад улсын хөдөө аж ахуйн машин механизмын экспортын хэмжээ  29.32 тэрбум юаньд хүрч дэлхийн 211 улс, бүс нутгуудад экспортлогджээ. Түүний дотор Ази, Хойд Америк, Европ дахь Хятадын хөдөө аж ахуйн машин механизмын экспорт 80 орчим хувийг эзэлж байна. АНУ, Япон, Энэтхэг, Индонез, Вьетнам, Бангладеш, Герман зэрэг 8 оронд хөдөө аж ахуйн машин механизмын экспортын хэмжээ Хятадын экспортын 50 орчим хувийг эзэлж байна.

    Шаньдун муж нь Хятадын хөдөө аж ахуйн томоохон муж, хөдөө аж ахуйн машин механизмын үйлдвэрлэгч, хэрэглэгч муж юм. Хөдөө аж ахуйн машин механизмын үйлдвэрлэлээр улсдаа тэргүүлдэг. 2016 онд Шаньдун муж нь хөдөө аж ахуйн машин механизмын хэрэглээ 34 сая киловатт хүрч, 535.200 ширхэг том, дунд оврын трактор хэрэглэсэн байна. Үр тариа хураагч машин механизм 176.200 ширхэг, мал аж ахуй, загасны аж ахуй, жимс, жимсгэнэ, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний боловсруулалтын тоног тєхєєрємж тасралтгүй нэмэгдэн, тоног тєхєєрємжийн түвшин тогтвортой єсч байна. Шаньдун мужийн хөдөө аж ахуйн машин механизмын үйлчилгээний байгууллага 208.000 , хөдөө аж ахуйн машин механизмын хоршоо 6651 болоод байна. Тус муж нь улсын төсвөөс хөдөө аж ахуйн машин механизм худалдан авахад 74.84 тэрбум юань, мужийн хэмжээнээс дээш төсөлд 179 сая юанийн нөхөн олговрыг аваад байна.

    Хятадын Шаньдун мужийн олон улсын хөдөө аж ахуйн машин механизмын үзэсгэлэн 2019 оны 2-р сарын 26-28-ны өдрүүдэд Жинань мужийн  Олон улсын  үзэсгэлэнгийн төвд болно.

    Шаньдун мужийн Ардын Засгийн газар, Хятадын машин механизмын холбоотой хамтран зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл 13 дахь удаагаа амжилттай зохион байгуулаад байна. Үзэсгэлэнд, хөдөлгүүрийн машин механизм, ургац хураалтын машин механизм, тариалалтын машин механизм,  тариалах, мод тарих, талбайн менежмент, ургац хураах, сүрэл ашиглах, үр тариа хатаах зэрэг 12 том үзэсгэлэнгийн хэсгээс бүрдэнэ. Үзэсгэлэн нь үр үйлдвэрлэл, газар хагалах,  үр суулгах, талбайн менежмэнт, ургац хураах боловсруулалт, сүрэл ашиглах явцаас эхлэн, цахилгаан машин, ажлын багаж хэрэгсэл, хураах машин механизм, сэлбэг хэрэгсэл зэрэг бүтэн үйлдвэрлэлийн бүтэн сүлжээг хамарсан байна.

    Шаньдун Хөдөө аж ахуйн машин механизмын үзэсгэлэн нь дотоодын болон гадаадын хөдөө аж ахуйн машин механизмын шинэ технологи, шинэ бүтээгдэхүүн, шинэ чиг хандлагыг чиглүүлэх зорилготой хөдөө аж ахуйн машин механизмын бүтээгдэхүүн, шинэлэг технологи, шийдлийг танилцуулах зорилготой юм. Тухайлбал, LOVOL. Shifeng group. Wuzheng group, YTO, DEUTZ FAHR, John Deere, Case new Holland, AGCO, GLAAS, Fliegl, Zoomlion, DEAM, Changfa agricultural Equipment, Luoyang Zhongshou, Maschino, Lemken, Fliegl, AMAZONE, KUHN, Poettinger, Dahua Baolai, Ukraine Hydraulic Power Group, Koeran star, Foton Automobile, Yanmar, Weichai, Huasheng Zhongtian, Yaongjia Power, Jotec, Hebei Nonghaha, Wuxi Hanhe, DJI, and Zhuhai Yuren зэрэг гадаад дотоодод алдартай брендүүд ХАА-н салбарын хамгийн шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг дэлгэн үзүүлэх бөгөөд Засгийн газрын холбогдох яам, Хөдөө аж ахуйн машин механизмын үйлдвэр, хөдөө аж ахуйн машин механизмын хэрэглэгчийн хооронд солилцооны зөвлөгөө өгөх, хамтын ажиллагааны хэлцэл хийх, хамтран ажиллах тавцанг бий болгоно.

    Үзэсгэлэнд оролцогчдын анхааралд:

    Гадаадын худалдан авагч болон үзэсгэлэн үзэж сонирхогчдыг урамшуулах зорилгоор нэг компанийн нэг төлөөлөгчид дараах хөнгөлөлтийг олгоно.

    1. УБ-Бээжин нэг талын онгоцны зардал /Та эхлээд өөрийн мөнгөөр бичүүлнэ. Жинань хотод очсоны дараа тодорхой нөхцлийн хангасны үндсэн дээр билетний мөнгийг буцааж олгоно.
    2. 2019 оны 2 дугаар сарын 24-27- ны өдрүүдийн зочид буудал, хоол
    3. Зочид буудал болон үзэсгэлэнгийн төв хоорондын унаа
    4. Үзэсгэлэнгийн үеэр нийтээрээ ХАА-н тоног төхөөрөмжийн үйлдвэр үзэх болон холбогдох зардал
    5. Үзэсгэлэнгийн үеэр орчуулгын үйлчилгээ
    6. Онгоцны буудал болон галт тэрэгний буудлаас тосох үйлчилгээ

    Нэмэлт урамшуулал:

    1. Үзэсгэлэнгийн үеэр үзэсгэлэнд оролцогчид бодит хөнгөлөлтийг үзүүлсэн борлуулат хийх болно.
    2. Гадаадын худалдан авагчид “Нэг бүс нэг зам-ын худалдан авах B2B” арга хэмжээнд оролцон худалдан авах гэрээ зурсан тохиолдолд Зохион байгуулагчдын зүгээс “Онцгой бэлэг”-ээр урамшуулах болно
    3. Гадаадын худалдан авагч үзэсгэлэнгийн үеэр эсвэл үзэсгэлэнгийн дараа буюу 2019 онд багтаан “Нэг бүс нэг зам-ын худалдан авах B2B” арга хэмжээнд оролцон худалдан авах гэрээ зурсны дагуу 30.000 ам.доллараас дээш худалдан авалт хийсэн тохиолдолд Зохион байгуулагчдын зүгээс буцах онгоцны билетийн энгийн суудлын зардлыг буцаан олгох болно.

    Иймд ХАА-н үйлдвэрлэл эрхлэгчид, бизнес эрхлэгч, үйлдвэрлэгч Та бүхнийг шинээр нэвтрүүлж буй орчин үеийн Хөдөө аж ахуйн шинэ дэвшилтэт техник технологи, тус улсын томоохон үйлдвэрлэгч нартай газар дээр нь танилцаж судалгаа хийж, худалдан авалт хийж өөрсдийн бизнесийн цар хүрээгээ тэлэхийг хүсвэл энэхүү бизнес аялалд оролцохыг урьж байна.

    2019 оны 2 дугаар сарын 05-ны өдөр хүртэл бүртгэнэ. 

    Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу.

    МҮХАҮТ-ын Гадаад харилцаа, худалдаа, хөрөнгө оруулалтын газар
    Утас: 99077781, 312501
    Weichat: 99077781
    Цахим шуудан: baigalmaa@mongolchamber.mn

    Арга хэмжээ