• MN
  • EN
  • CN
  • RU
  • Арга хэмжээ
    SINO PACK 2019 олон улсын сав баглаа боодлын үйлдвэрлэлийн үзэсгэлэнд урьж байна

    2019 оны 26 дахь удаагийн Хятадын Олон улсын сав баглаа боодлын үйлдвэрлэлийн үзэсгэлэн (SINO PACK 2019),  Олон улсын сав баглаа боодлын бүтээгдэхүүний үзэсгэлэн PACKINNO, Өмнөд Хятадын Олон Улсын Хэвлэлийн Үзэсгэлэн PRINTING SOUTHCHINA, Хятадын Олон Улсын Шошгоны Үзэсгэлэн SINOLABEL EXPO урьж байна.

    Хугацаа: 2019 оны 3-р сарын 4- 6-ны өдрүүдэд
    Хаана:  БНХАУ-ын Гуанжоу хот
    Зохион байгуулагч: Adsale Exhibition Services Ltd
    Гүйцэтгэх байгууллага: Adsale Exhibition Services Ltd

    Нэгэн зэрэг хугацаанд дараах 4 төрлийн үзэсгэлэн зохион байгуулагдана. Нарийвчилсан мэдэээллийг холбогдох сайт бүрээс авна уу:

    www.chinasinopack.com

    www.packinno.com

    www.printingsouthchina.com

    www.sinolabelexpo.com

    Үзэсгэлэнгийн дэлгэрэнгүй мэдээлэл

    Sino-Pack  үзэсгэлэн нь 25 жилийн турш туршлага хуримтлуулсан, олон улсад нэр хүндтэй, хүлээн зөвшөөрөгдсөн Хятадын олон улсын сав баглаа боодлын хамгийн том үзэсгэлэн юм.

    Хятад Олон улсын сав баглаа боодлын үзэсгэлэн SINO PACK, Олон улсын сав баглаа боодлын бүтээгдэхүүний үзэсгэлэн PACKINNO, Өмнөд Хятадын Олон Улсын Хэвлэлийн Үзэсгэлэн PRINTING SOUTHCHINA, Хятадын Олон Улсын Шошгоны Үзэсгэлэн SINOLABEL EXPO нь үйлдвэрлэлийн салбарын хөгжлийг тодорхойлж, шинэчлэлийг дэмжих зорилго бүхий  хамгийн сүүлийн үеийн хэвлэх, сав баглаа боодол, шинэлэг материалын бүхий л салбарын иж бүрэн хамтран ажиллах тавцанг бий болгодогоороо онцлогтой.

     2019 оны хувьд SINO PACK цар хүрээ нь өргөжөн 12.000 хавтгай дөрвөлжин метр бие даасан үзэсгэлэнгийн танхимд 220 гаруй үйлдвэрлэгчид оролцсон хоол хүнс, ундаа, эм, гоо сайхны бүтээгдэхүүн, цахилгаан / электроник, логистик,интернэт худалдаа зэрэг салбарыг хамарсан сав баглаа боодлын хэрэгцээ, шаардлагыг  хангах, ирээдүйн сав баглаа боодлын чиг хандлагыг тодорхойлох  үзэсгэлэн болно.

    “Хүнс ундаа+түргэн хоолны савалгааны бүс, логистикийн сав баглаа боодлын бүс, шинэлэг сав баглаа боодлын материалын бүс гэсэн 3 том хэсгээс бүрдэнэ.

    “Хүнс ундаа+түргэн хоолны савалгааны бүс”: Байгаль орчинд ээлтэй хүнсний савалгаа, дахин ашиглах боломжтой уут,тор, зочид буудал, түргэн хоол, бэлэн хоолны савалгааны хамгийн сайн шийдлийг хангах түүхий эд, туслах материал

    "Логистикийн сав баглаа боодлын бүс”: Логистик, тээврийн сав баглаа боодол шийдлийг нэгдсэн байдлаар толилуулна.

    “Шинэлэг сав баглаа боодлын материалын бүс":  Шинэлэг сав баглаа боодлын бүтээгдэхүүн, материал үйлдвэрлэл, сав баглаа боодлын салбарын хөгжлийг дэмжих, шинэлэг материалын хэрэглээг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй сав баглаа боодлын материал, шинэлэг сав баглаа боодлын материал зэргийг дэлгэн үзүүлнэ.

    Гуанжоу сав баглаа боодлын үйлдвэрлэлийн үзэсгэлэн Sino-Pack2019 нь сав баглаа боодлын салбарын дараах үзмэрүүдийг санал болгож байна

    Ухаалаг сав баглаа боодол
    Цаасан сав баглаа боодлын бүтээгдэхүүн, хуванцар сав баглаа боодлын бүтээгдэхүүн, металл сав баглаа боодлын бүтээгдэхүүн, шилэн сав баглаа боодлын бүтээгдэхүүн, даавуун сав баглаа боодлын бүтээгдэхүүн зэрэг сав баглаа боодлын бүтээгдэхүүн

    Сав баглаа боодлын материал
    Цаасан сав баглаа боодлын материал, хуванцар сав баглаа боодлын материал, металл сав баглаа боодлын материал, шинэ хэлбэрийн сав баглаа боодлын материал зэрэг савлагааны материалууд

    Логистикийн сав баглаа боодлын материал
    Зэврэлтээс хамгаалсан сав баглаа боодол, доргилтоос хамгаалсан  баглаа боодол, чийгнээс хамгаалсан сав баглаа боодол, дуураймлаас хамгаалсан сав баглаа боодол, хүнд даацын сав баглаа боодол, бусад чиг үүргийн сав баглаа боодол

     Шинэлэг сав баглаа боодлын материал
    Хальс, мастер тууз, бэх

    Бүтээгдэхүүн ба загварын үйлчилгээ, төрөл бүрийн тоног төхөөрөмж
    Хэвлэлийн бизнес эрхлэгч , хэвлэлийн компани,  сав баглаа боодлын үйлдвэр, зар сурталчилгааны агентлаг, хоол хүнс, ундаа,гоо сайхны бүтээгдэхүүн, эм үйлдвэрлэгч, экспортлогч, импортлогч, дистрибьютер, сав баглаа боодлын тоног төхөөрөмж, материал, сав баглаа боодлын бүтээгдэхүүн, цаасны үйлдвэрлэлийн чиглэлээр бизнес эрхлэгч Та бүхнийг шинээр нэвтрүүлж буй орчин үеийн шинэ дэвшилтэт техник технологи, тус улсын томоохон үйлдвэрлэгч нартай газар дээр нь танилцаж судалгаа хийж өөрсдийн бизнесийн цар хүрээгээ тэлэхийг хүсвэл энэхүү бизнес аялалд оролцохыг урьж байна. МҮХАҮТ болон үзэсгэлэнг зохион байгуулагч талын хамтран ажиллах гэрээний дагуу аялалд оролцогчдод 2 өдрийн зочид буудал, 2 удаагийн өдрийн хоолны хөнгөлөлт олгож VIP худалдан авагчийн хөнгөлөлт эдлэх эрхийг олгоно.

    2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрийг дуустал бүртгэнэ. 

    Хавсралт: Хөтөлбөр, зардлын мэдээлэл, Бүртгэлийн хуудас

    Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу.

    Утас: 312501, 99077781 
    Цахим шуудан: baigalmaa@mongolchamber.mn