• MN
  • EN
  • CN
  • RU
  • Арга хэмжээ
    БНСУ-тай хамтран ажилладаг бизнес эрхлэгчдийн анхааралд

    Гуравдагч хөрш буюу худалдааны гол түнш орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, худалдааг хөнгөвчлөх зорилгоор Монгол улс анхны “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-ийг Япон улстай байгуулан хоёр улсын аж ахуйн нэгжүүд амжилттай хамтран ажиллаж байгаа билээ. 2016 онд БНСУ-ын ерөнхийлөгчийн албан айлчлалын хүрээнд тохиролцсон Монгол улс ба БНСУ хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах хамтарсан судалгааны баг байгуулагдан ажиллаж байна. Энэ хүрээнд БНСУ-тай хийгдэж буй худалдаанд үүсдэг тарифын болон тарифын бус хүндрэлүүд, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх талаар бизнес эрхлэгчдийн санал бодлыг сонсох, хэлэлцээрийн хүрээнд гаалийн татвараас хөнгөлүүлэх хүсэлтэй барааны санал авах, хэлэлцүүлэг өрнүүлэх зорилгоор Гадаад Харилцааны Яам, МҮХАҮТ хамтран бизнес эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулах гэж байна.

    Иймд энэхүү хэлэлцүүлэгт БНСУ-тай хамтран ажилладаг, цаашид хамтран ажиллах сонирхолтой бизнес эрхлэгчид идэвхтэй оролцоно уу.

    Оролцох хүсэлтэй аж ахуйн нэгж, хувь хүмүүс дараах хаягаар бүртгүүлнэ үү.

    Хэзээ: 2017 оны 9-р сарын 11-ны өдрийн 14.00 цагт
    Хаана: МҮХАҮТ-ын 5 давхар, 507 тоот хурлын өрөө
    Холбоо барих хаяг: МҮХАҮТ-ын Гадаад харилцаа, худалдаа, хөрөнгө оруулалтын газар
    Утас: +11-312501, 91919396, 99019086
    Цахим шуудан: export@mongolchamber.mn