• MN
  • EN
  • CN
  • RU
  • Арга хэмжээ
    Компанийн засаглалын гэрчилгээ олгох сургалтад урьж байна

    МҮХАҮТ-ын дэргэдэх Гадаад Худалдааны Академи ТУЗ-ийн гишүүн, удирдах ажилтнуудад зориулсан “КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ'' сургалтыг 2019 оны 02 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд зохион байгуулахаар бүртгэл хийж байна.

    2011 онд шинэчлэн батлагдсан Компанийн тухай хуулийн 75.8 заалтын дагуу компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн /ТУЗ/ гишүүд, ТУЗ-ийн Нарийн бичгийн дарга нар Компанийн засаглалын сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан байхаар хуульчилж өгсөн.

    МҮХАҮТ нь Компанийн Засаглалын Үндэсний Зөвлөлөөс баталсан сургалтын хөтөлбөрийн дагуу сургалтыг зохион байгуулдаг.

    Сургалтын агуулга:

    • Компанийн засаглал, оролцогч талууд, Компанийн нийгмийн хариуцлага, хувьцаа эзэмшигчийн эрх зүйн байдал
    • Хувьцаа эзэмшигчдийн хурал, ТУЗ, ТУЗ-ийн нарийн бичгийн дарга, гүйцэтгэх удирдлага, эрх бүхий албан тушаалтан
    • Чухал хэлцэл, компанийн бодлого төлөвлөлт, хяналтын удирдлагын тогтолцоо, комплэйнсийн бодлого, компанийн шийдвэр гаргалт, мэдээллийн урсгал

    Сургалтад хамрагдсанаар ГЭРЧИЛГЭЭ олгох бөгөөд төгсөгчдийн мэдээллийг КЗҮЗ-ийн мэдээллийн санд бүртгэдэг.

    Төлбөрийн мэдээлэл:

    • Сургалтын төлбөр: 300 000 төгрөг
    • Хүлээн авагч Хаан банк: 511 216 9997 /MNT/
    • Хүлээн авагчийн нэр: МҮХАҮ-ийн танхим
    • Гүйлгээний утга: Овог нэр, КЗ сургалт

    Холбоо барих:
    Хаяг: Хан-Уул дүүрэг 15-р хороо, Махатма Гандигийн гудамж, МҮХАҮТ-ын байр, 503 тоот өрөө Гадаад худалдааны академи
    Утас: (976)11-324258, 99293920, 88000628
    Цахим шуудан: training@mongolchamber.mn

    Арга хэмжээ