• MN
  • EN
  • CN
  • RU
  • Арга хэмжээ
    Орос-Монголын олон улсын бизнесийн форум - «Baikal Trade – 2019» арга хэмжээнд оролцохыг урьж байна

    2019 оны 3 сарын 27-28-нд Буриад улсын ХАҮТ Буриад улсын Засгийн газартай хамтарч, «Baikal Trade – 2019» Орос-Монголын олон улсын бизнесийн форумыг зохион байгуулахаар зэхэж байна. Мөн энэ арга хэмжээний хүрээнд Монгол, Оросын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохиогдох болно.

    Хоёр улсын бизнес эрхлэгчид, ажил хэргийн хүрээний сонирхлыг харгалзан дараах салбараар үзэсгэлэн явагдана:

    • Аялал жуулчлал (түүний дотор эмчилгээний аялал, экологийн аялал жуулчлал)
    • Хүнс, хөдөө аж ахуй
    • Барилга ба логистик
    • Боловсруулах үйлдвэр
    • Хөнгөн үйлдвэрийн бараа бүтээгдэхүүн

    Бүртгэлийг 2 сарын 22 хүртэл хийхийг анхаарна уу.

    Тус форумын хүрээнд бага хурал болох бөгөөд яам, хэлтсийн албан тушаалтнууд бүс нутгийн эдийн засгийн чадавхийн талаар мэдээлэл хийх болно. Түүнчлэн ганцаарчилсан яриа хэлэлцээр хийх В2В уулзалтын өрөө ажиллах ба бизнес эрхлэгчид түншүүдээ олох, хамтын ажиллагааг хэлэлцэх, туршлагаа хуваалцах боломжтой болох юм.

    Бүтээгдэхүүн, үйлчилгээний сурталчилгааг цаг тухайд нь хийх, павилионы чимэглэлийн зориулалтаар ашиглах зорилгоор үзэсгэлэн худалдаанд оролцогчид нь 3-р сарын 1-ээс өмнө бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна. Танилцуулга нь орос хэлэн дээр хийгдсэн, ppt форматтай байх бөгөөд хэмжээ нь 5 слайдаас илүүгүй байна.

    Үзэсгэлэн худалдаанд оролцогчдод 6 шоо м талбай олгох ба нэг шоо метр нь 4000 рубль байна. Энэ үнэд дараах зүйлүүд багтсан юм: сурталчилгааны бүтээгдэхүүн (чимэглэл, ном товхимол), тавилга, тоног төхөөрөмж (стенд, ширээ, сандал гэх мэт), гэрэлтүүлэг, аюулгүй байдал, цэвэрлэгээ.

    Буриад улсын ХАҮТ нь форум, үзэсгэлэн худалдаанд оролцогчдын байрны зардал, зочид буудлаас уг арга хэмжээ болж байгаа газарт хүрэх унааны зардлыг даах болно. Форумд оролцогчид аж ахуйн нэгжүүдээр зочлох бөгөөд түүнчлэн соёлын өргөн хүрээтэй хөтөлбөр бий юм. Форумд оролцох нь үнэ төлбөргүй.

    Мөн түүнчлэн 3 сарын 29-30 өдрүүдэд Кабан дүүргийн Оймур тосгоны орчим нуур дээр болдог Байгал нуурын загасчлалын 15 жилийн ой болно. Жил болгон энэ арга хэмжээ нь мянга мянган оролцогч, үзэгчдийг татдаг бөгөөд 2019 онд Казахстан, Өмнөд Солонгос, Хятад, Монгол улсаас 1200 орчим оролцогч, 5000 гаруй үзэгч ирэхээр байна. Тэмцээний гол шагнал нь Toyota Fortuner автомашин бөгөөд Yamaha цаснаа явагч, завины хөдөлгүүр, дөрвөн хүний багтаамжтай завь зэрэг бусад олон шагнал урамшуулалтай юм. Дөрвөн хүн нийлээд баг байгуулж болох бөгөөд баг нь далбаатай, жигд хувцастай байна. Баг байгуулж ороход оролцооны хураамж 9000 рубль. Бүртгэл 3 сарын 20 өдөр хүртэл үргэлжлэх ба гэвч зохион байгуулах хорооны шийдвэрээр бүртгэлийг эрт дуусгавар болгож болно.

    Тел: 8-3012-21-55-88
    эл.адрес: anastasiaaa@tpprb.com

    Буриад улсын Худалдаа, Аж үйлдвэрийн Танхим

    Арга хэмжээ