• MN
  • EN
  • CN
  • RU
  • Арга хэмжээ
    ДАРГЫН ТУСЛАХ БЭЛТГЭХ СУРГАЛТАД УРЬЖ БАЙНА

    МҮХАҮТ-ын дэргэдэх Гадаад Худалдааны Академиас зохион байгуулдаг “ДАРГЫН ТУСЛАХ БЭЛТГЭХ” 1 сарын түргэвчилсэн сургалтад Таныг урьж байна.

    Сургалт 2019 оны 3-р сарын 16, 23, 31 болон 4-р сарын 6-ны өдрүүдэд 10:00-18:50 цагийн хооронд /зөвхөн Бямба гарагуудад/ 4 удаа нийт 40 цаг хичээллэнэ.

    Сургалтын онцлог:

    • Суралцах хугацаанд гарын авлага, мэдээллээр хангана.
    • Ажлын бус өдрөөр сургалт явагдах тул та ажлынхаа хажуугаар болон оюутан сурагчид хичээлийн хажуугаар суралцах боломжтой.
    • Ажлын байр санал болгох

    Та манай сургалтад хамрагдсанаар:

    • Баримт бичгийг стандартын дагуу боловсруулах
    • Баримт бичгийн найруулга зүйн зөв дадалтай болох
    • Баримт бичиг хүлээн авах, явуулах
    • Уулзалт болон хурлын тэмдэглэл хөтлөх
    • Албан бичгийг бүртгэх, товъёог үүсгэх, түгээх
    • Захирлын өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах
    • Тушаалын төсөв боловсруулах
    • Албан захидал бичиг (Англи хэл дээр)
    • 10 хуруугаар шивж сурах зэрэг ур чадварт суралцах болно.
    • Төгсөгчдөд МҮХАҮТанхимын Гэрчилгээ олгоно.

    Хамрагдах хүний тоо: 20 хүн
    Сургалтын төлбөрийг дараах дансанд шилжүүлэх ба гүйлгээний утга дээр өөрийн "Овог нэр" болон “Даргын туслах сургалт” гэж бичнэ үү.

    • Сургалтын төлбөр – 200 000 төгрөг
    • Хүлээн авагч ХААН банк – 511 216 9997 /MNT/
    • Хүлээн авагчийн нэр: МҮХАҮ-ийн танхим

    Хаяг: Хан-Уул дүүрэг 15-р хороо, Махатма Гандигийн гудамж, МҮХАҮТ-ын байр, 503 тоот өрөө Гадаад худалдааны академи
    Утас: (976)-11-324258, 99293920, 99278734
    Цахим шуудан: training@mongolchamber.mn