• MN
  • EN
  • CN
  • RU
  • Арга хэмжээ
    “Business League – 2019” бүртгэл эхэллээ

    Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын гишүүн байгууллагуудын ажилтан, албан хаагчдын дунд 5 дахь жилдээ “BUSINESS LEAGUE” сагсан бөмбөгийн шилжин явах цомын төлөөх тэмцээнийг санаачлан 2019 оны 3 дугаар сарын 16-аас 3 дугаар сарын 31 хүртэлх Бямба, Ням гарагуудад зохион байгуулах гэж байна.

    Бизнесийн салбарт ажиллаж байгаа залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл оршихуйг төлөвшүүлэх, спортын талбарт шударгаар өрсөлдөх, харилцан ойлголцох, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд тус тэмцээний зорилго оршино.

    Иймд танай байгууллага бидний санаачлагыг дэмжин уг тэмцээнд баг тамирчдаа идэвхитэй оролцуулахыг уриалж байна.

    Техникийн зөвлөгөөнийг 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 14.00 цагт Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын 507 тоот хурлын танхимд болно.

    Тэмцээний удирдамжтай танилцах:

    Бүртгүүлэх бол:

    Харилцах утас: 99017740 - Ц.Магнайбаатар, 99102046 - О.Аюуш

    Арга хэмжээ