• MN
  • EN
  • CN
  • RU
  • Арга хэмжээ
    ОХУ-ын Улан-Үд хотод зохион байгуулагдах Бизнес форум, Монголын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаанд оролцохыг урьж байна

    Үзэсгэлэнгийн ерөнхий зохион байгуулагч:
    МҮХАҮТ, ОХУ-ын Улан-Үд хотын ХАҮТ

    Үзэсгэлэнгийн хугацаа:
    2019 оны 3 дугаар сарын 28-30-ний өдрүүд

    Үзэсгэлэн зохион байгуулах газар:
    МҮХАҮТ, ОХУ-ын Улан-Үд хотын ХАҮТ-тай хамтран Монгол-Оросын бизнес форум, Монголын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг 2019 оны 3 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд Улан-Үд хотод зохион байгуулах гэж байна.

    Иймд ААН, бизнес эрхлэгч та бүхнийг энэхүү арга хэмжээнд оролцон, Монгол брэндийг таниулан сурталчилж, ОХУ-ын зах зээлд бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэх, бизнесийн шинэ түнштэй болох боломжийг олгож байна. Та бүхнийг Монгол Улсынхаа нэр хүндийг өндөрт өргөн, идэвхтэй оролцохыг урья.

    Үзэсгэлэнгийн бүртгэлийн хугацаа:
    2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрөөс 3 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл.

    Жич: Бүртгэлийн хуудасыг ЭНД ДАРЖ, зардлын мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.
    Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

    Холбоо барих:
    Харилцаа хамтын ажиллагааны газар
    Утас: 322371, 99017740
    Цахим хаяг: exhibition@mongolchamber.mn

    Арга хэмжээ