• MN
  • EN
  • CN
  • RU
  • Арга хэмжээ
    Монгол-Тайваний эдийн засгийн хамтарсан хуралд оролцохыг урьж байна

    МҮХАҮТ нь Тайваний Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэг(CIECA), Тайпэйн Худалдаа, эдийн засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газар-тай хамтран 2019 оны 3 дугаар сарын 25-наас 29-ний өдрүүдэд Тайваний Тайпэй хотноо 18 дахь удаагийн “Монгол-Тайваний эдийн засгийн хамтарсан хурал, уулзалт”-ыг зохион байгуулах гэж байна.

    2019 онд Монгол-Тайваний худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг татах, Тайваний дэвшилтэт техник технологийг оруулах, шинэ зах зээлд гарах, газрын баялаг, түүхий эдийн нийлүүлэлтийг эрчимжүүлэх боломжуудыг хоёр орны бизнес эрхлэгчдэд бий болгох зорилтуудыг тавиад байна.

    Монгол-Тайваний Худалдаа Эдийн Засгийн хамтарсан хуралд Монгол улсын хөдөө аж ахуйн болон хүнсний бүтээгдэхүүний үйлдвэр, ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгж, компанийн төлөөлөл, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортлож буй аж ахуйн нэгжийн төлөөллийг өргөнөөр оролцуулан мэдээлэл солилцохоос гадна Монголын банк, санхүүгийн байгууллагын төлөөллийг Тайваний ЭКСИМ банк, мөн бусад банкуудтай уулзалт хийх өргөн боломжтой юм.

    Мөн энэ удаагийн форумын үеэр “Ухаалаг хотын үзэсгэлэн-2019” зохион байгуулагдах учир харилцаа холбоо, ухаалаг хот болон дахин ашиглагдах эдийн засаг (хог хаягдал дахин боловсруулах) чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг өргөнөөр оролцохыг урьж байна. Тайпэйн “Ухаалаг хотын үзэсгэлэн” нь “Барселоны Ухаалаг хотын үзэсгэлэн”-ийн дараа бичигдэх томоохон үзэсгэлэн юм. Үзэсгэлэнгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://en.smartcity.org.tw/index.php/en-us/ хаягаар орж үзнэ үү.

    Мөн тус арга хэмжээний үеэр Тайваний хүнсний тоног төхөөрөмж үйлдвэрлэгч АНКО компанийн үйл ажиллагаатай танилцан бизнес  уулзалт зохион байгуулагдах болно.  

    Хавсралт: Зардлын мэдээлэл

    Арга хэмжээнд оролцогсдын бүртгэл 2019 оны 3 сарын 18-нд дуусна.

    Уг асуудлыг МҮХАҮТ-аас хариуцах хүний нэр, холбоо барих хаяг: Б.Байгалмаа, Гадаад харилцаа, худалдаа, хөрөнгө оруулалтын газар
    Утас: 312501,99077781
    Цахим шуудан: baigalmaa@mongolchamber.mn