• MN
  • EN
  • CN
  • RU
  • Арга хэмжээ
    “BAZAAR BERLIN 2019” үзэсгэлэнд оролцохыг урьж байна

    МҮХАҮТ-аас Монгол улсын бараа бүтээгдэхүүнийг шинэ зах зээлд сурталчлан таниулах, экспортыг дэмжих,  экспортын барааны нэр төрлийг нэмэгдүүлэх зорилгоор “Bazaar Berlin 2019” үзэсгэлэнд 8 дахь жилдээ бизнес эрхлэгчдийн групп зохион байгуулан оролцох гэж байгаа тул бизнес эрхлэгч та бүхнийг оролцохыг урьж байна.

    “Bazaar Berlin 2018” Олон улсын үзэсгэлэн худалдаа нь ХБНГУ-ын нийслэл Берлин хотноо 2019 оны 11 дүгээр сарын 06-10-ны өдрүүдэд зохион байгуулагдах ба жил бүрийн 11 сард дэлхийн 60 гаруй улс орны 500 оролцогчид өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ сурталчлан борлуулахаар оролцдог байна.  Уг үзэсгэлэнд та үзэсгэлэнгээс талбай авч бараа бүтээгдэхүүнээ борлуулахаар оролцох боломжтой.

    Үзэсгэлэнгийн төрөл:

    • Хувцас
    • Оёмол сүлжмэл бүтээгдэхүүн /гар аргаар нэхсэн/
    • Гоёл чимэглэл
    • Арьс, ширэн бүтээгдэхүүн
    • Байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүн
    • Эрүүл хүнсний бүтээгдэхүүн
    • Хивс хивсэнцэр
    • Үндэсний хэв маягтай бүтээгдэхүүн
    • Керамик, шилэн эдлэлүүд
    • Бэлгийн болон сувенирэн бүтээгдэхүүн
    • Баярын чимэглэл, шинэ жилийн бэлэг
    • Гэрийн болон чимэглэлийн текстиль

    Үзэсгэлэнд оролцогчийн бүртгэлийн хугацаа  2019 оны 4-р сарын 15-нд дуусна. Оролцогчдын тоо хязгаартай бөгөөд МҮХАҮТ-аас бүртгүүлсэн компаниудаас шалгаруулан,   зохион байгуулагч талаас зөвшөөрсөн талбайн тоонд тохируулан үзэсгэлэнд оролцуулна.

    Хавсралт: Бүртгэлийн хуудас, Зардлын урьдчилсан мэдээлэл

    Жич: МҮХАҮТ-ын тодорхой журамтай сайтар танилцаж, аялалд оролцох боломжтой гэдгийг анхаарна уу.
    /Жич: урьдчилсан зардлын мэдээлэл болон бүртгэлийн хуудсыг хавсаргасан болно. Дэлгэрэнгүй мэдээллийг доорхи утсаар тодруулна уу/.

    Хариуцсан ажилтан:

    МҮХАҮТ, Харилцаа хамтын ажиллагааны газар. Л.Уянга
    Утас: 314000,99010174
    Факс: 324620
    Цахим шуудан: sme@mongolchamber.mn МҮХАҮТ

    Арга хэмжээ