• MN
  • EN
  • CN
  • RU
  • Арга хэмжээ
    Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны зөвлөлийн хуралд оролцохыг урьж байна

    БНХАУ-ын Худалдааны Яам, Тяньжин хотын Ардын Засгийн Газраас хамтран зохион байгуулж буй PECC-ийн 15 дахь удаагийн үзэсгэлэн, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны зөвлөлийн хурал Тяньжинь 2019 оны 4-р сарын 17- оос 22-ны хооронд зохион байгуулагдах гэж байна.

    Тяньжинь хот нь Хятадын нийслэл Бээжин хотоос хамгийн ойрхон байрлалтай бөгөөд өндөр хурдны галт тэргээр явахад 30 минут зарцуулдаг. Тяньжинь хот нь Хятад улсын дэвшилтэт үйлдвэрлэлийн бааз газар, хойд хэсгийн олон улсын тээврийн гол газар, санхүүгийн шинэчлэлийн үлгэр жишээ бүс, шинэчлэл нээлтийг эхлүүлсэн муж юм. Хятад (Тяньжинь)-ын чөлөөт худалдааны туршилтын бүс нь хойд Хятадын анхны чөлөөт худалдааны бүс юм. Тяньжинь Бинхай шинэ дүүрэг нь  "Хятадын эдийн засгийн гурав дахь өсөлт" гэж нэрлэгддэг. Тяньжинь боомт нь дэлхийн ачааны нэвтрүүлэх чадвараараа дөрөвдүгээрт ордог том боомт бөгөөд PECC Expo-г зохион байгуулах байнгын эрх авсан бөгөөд эдийн засгийн хувьд хүчтэй, хүчирхэг хөгжлийн ирээдүйтэй хот юм.

    PECC Expo-г зохион байгуулагчын хувьд Тяньжинь хотын Худалдааг дэмжих хорооны зүгээс Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны зөвлөлийн хурлын үеэр төслийн танилцуулга, бизнес уулзалт зэрэг арга хэмжээг зохион байгуулан дотоод, гадаадын бизнесийн хамтын ажиллагааны тавцанг бий болгож, ялангуяа  “Бүс ба зам”-ын дагуух орнууд, PECC-ийн гишүүн орнуудын бизнес эрхлэгчдэд ажил хэрэгч, үр дүнтэй хамтын ажиллагааг санал болгож байна.

    Иймд БНХАУ-ын Тяньжинь хот Номхон далайн Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Зөвлөл гишүүн орнуудын ААН-үүдтэй хамтран ажиллах сонирхолтой бизнес эрхлэгчдийг тус арга хэмжээнд оролцохыг урьж байна. Оролцогчдын тоо хязгаартай буюу 8 оролцогч бизнес эрхлэгчийн Тяньжинь хотод байх хугацааны 3 хоногийн тээвэр, зочид буудал, хоолыг даана. МҮХАҮТ-ын гишүүн бол давуу эрхтэй.

    Хавсралт: Хөтөлбөр болон зардлын мэдээлэл

    Бизнес эрхлэгч та бүхэн яаралтай бүртгүүлнэ үү.

    Хариуцах ажилтан:
    МҮХАҮТ, ГХХХОГ, Б.Байгалмаа
    Утас: 312501
    Цахим шуудан: baigalmaa@mongolchamber.mn

    Арга хэмжээ