• MN
  • EN
  • CN
  • RU
  • Арга хэмжээ
    ЗАХИРЛУУДАД ЗОРИУЛСАН СЕО СУРГАЛТАД УРЬЖ БАЙНА
    МҮХАҮТ-ын дэргэдэх Гадаад Худалдааны Академи “ЗАХИРЛУУДАД ЗОРИУЛСАН CEO СУРГАЛТ”-ыг 2019 оны 3 дугаар сарын 28, 29-ны өдрүүдэд зохион байгуулах тул Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
    Үйлчлүүлэгчийн хэрэгцээ шаардлага, хурдацтай өөрчлөлтөд өөрийн компанийн тогтвортой байдлыг хангах, бизнесийн үр ашгаа нэмэгдүүлэх, ажилтнуудынхаа бүтээмжийг дээшлүүлэх гээд олон шийдвэрлэх асуудал компанийн захирлуудад үргэлжид тулгарсаар байдаг. Энэ асуудлыг шийдвэрлэхэд МҮХАҮТ–аас зохион байгуулдаг “CEO сургалт” танд туслах болно. Томоохон байгууллагуудын захирлуудтай туршлага солилцож, бизнесийн хүрээгээ өргөжүүлэх боломжийг та манай сургалтад хамрагдсанаар олж авах болно.

    СУРГАЛТЫН АГУУЛГА:
    • Компанийн гүйцэтгэх дээд удирдлага CEO
    • Эрхэм зорилго, хэтийн зорилго, үнэт зүйлс
    • Байгууллагын хөгжил
    • Байгууллагын соёл, зан төлөв
    • Компанийн нийгмийн хариуцлага
    • Манлайлан удирдах ур чадвар
    • Команийн засаглал
    • Мэдлэгийн менежмент
    • Хүний нөөцийн менежмент
    • Стратеги менежмент
    • Валютын ханшны эрсдлийн менежмент
    • Татварын эрсдэл зэрэг сэдвүүдээр олны танил компанийн захирлууд болон эрдэмтэн багш нар лекц уншиж арвин тушлагаасаа хуваалцах болно.
    Хичээл заах багш:
    • Д.БОЛОР, Менежментийн Холбооны Мэргэшсэн Зөвлөх
    • Г.ТЭГШБҮРЭН, ХНСҮА-ийн захирал
    • А.ЭНХЦЭЦЭГ, "Сентрал скүэр" ХХК-ны Хүний нөөцийн газрын захирал
    • Н.БОЛД, Ph.D, Удирдлагын академи
    • Ц.ӨНӨРЖАРГАЛ, Удирдлагын академи
    • Д. ХҮРЭЛЧУЛУУН, Татварын ерөнхий газар
    • Л.ОЮУН, Ph.D, МУИС-ЭЗС
    • Д.ГАНБААТАР,Ph.D ШУТИС-БАТС
    Сургалтын төлбөр: 350 000 төгрөг /өдрийн хоол, цайны зардал, гарын авлага, гэрчилгээний зардал багтсан/
    Дансны мэдээлэл:
    • ХААН банк – 511 2169 997 /MNT/
    • Хүлээн авагчийн нэр: МҮХАҮ-ийн танхим
    • Утга: CEO сургалт овог, нэр
     
    Хаяг: Хан-Уул дүүрэг 15-р хороо, Махатма Гандигийн гудамж, МҮХАҮТ-ын байр, 503 тоот өрөө Гадаад худалдааны академи
    Утас: (976)-11-324258, 99293920, 88000628, 99278734
    Цахим шуудан: training@mongolchamber.mn
    Арга хэмжээ