• MN
  • EN
  • CN
  • RU
  • Арга хэмжээ
    НҮБ-ын Даян Дэлхийн Гэрээний Монгол улс дахь сүлжээ - Тогтвортой хөгжлийн зорилтууд ба хариуцлагатай бизнесийн зарчим уулзалт, семинар

    НҮБ-ын Даян Дэлхийн Гэрээ /UN Global Compact/-ний Монгол улс дахь сүлжээнээс санаачлан НҮБ-ын Монгол улс дахь төлөөлөгчийн газар, МҮХАҮТ-тай хамтран бизнес эрхлэгчдэд Тогтвортой хөгжлийн зорилтууд, хариуцлагатай бизнесийн зарчмуудыг таниулах, мэдээлэх санал солилох уулзалт, семинарыг 2017 оны 9 сарын 12 өдрийн 14 цагаас МҮХАҮТ-ын 507 тоот хурлын танхимд зохион байгуулах гэж байна.

    Энэ уулзалтын үеэр сонирхсон аж ахуйн нэгжүүд НҮБ-ын экспертүүд, Даян Дэлхийн Гэрээний Монгол улс дахь сүлжээ байгууллага болон Ази, Номхон далайн бүс хариуцсан захиралтай уулзаж, санал солилцох, мөн дэлхийн хамгийн том компанийн сайн засаглалын санаачлагад нэгдэн гишүүнээр элсэх боломжтой юм. Компаний сайн засаглал, нийгмийн хариуцлагад анхаарлаа хандуулан ажилладаг нийт бизнес эрхлэгчид та бүхнийг энэхүү уулзалт, семинарт урьж байна.

    Уулзалтад тухайн байгууллагын шийдвэр гаргах түвшний албан тушаалтан оролцох ба дараах хаягаар бүртгүүлнэ үү.

    Холбогдох хаяг: МҮХАҮТ-ын байр, 403 тоот,
    НҮБ-ын Даян Дэлхийн Гэрээний Монгол улс дахь сүлжээ байгууллага, хариуцсан ажилтан О.Түмэн-Амар
    Утас: 11-310619, 99993287
    Цахим шуудан: policy@mongolchamber.mn