• MN
  • EN
  • CN
  • RU
  • Арга хэмжээ
    “Торонто Глобал Форум”-д оролцохыг урьж байна

    МҮАХҮТанхим нь МУ-аас Канад улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран хоёр орны хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор Канад улсын Торонто хотноо 2019 оны 9-р сарын 4-6-ны өдрүүдэд зохион байгуулагдах 13 дахь удаагийн “Торонто Глобал Форум”-д Монголын бизнесийн төлөөлөлийг оролцуулахаар бизнес групп зохион байгуулах гэж байна (жич: Форумд оролцогчдын тоо 15-аас доош тохиолдолд уг арга хэмжээнд МҮХАҮТанхим нь нэгдсэн зохион байгуулалттай оролцох боломжгүй болно).

    Тус форумыг 2007 оноос Хойт Америкийн Олон улсын эдийн засгийн форумаас зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилийн форум Шинэ эдийн засгийг тэргүүлэх нэрийн дор зохион байгуулагдах гэж байна. Урьдчилсан хөтөлбөрийг хавсаргав.

    Хавсралт: Preliminary program-Toronto Global Forum

    Бүртгэл 2019 оны 7-р сарын 22-ны өдөр хүртэл явагдана. Оролцох хүсэлтийг exhibition@mongolchamber.mn хаягт илгээнэ үү.

    Үзэсгэлэн, Яармагийн Газар
    Утас: (976) 11-312371

    Төсөл, Хөтөлбөрийн Газар
    Утас: (976) 11-314000

    Арга хэмжээ