• MN
  • EN
  • CN
  • RU
  • Арга хэмжээ
    “Хог, хаягдал бүтээгдэхүүн дахин боловсруулах болон гүнийн байгууламж” үзэсгэлэн ХБНГУлсад болно

    Герман-Монголын Бизнес Эрхлэгчдийн Холбоо (ГМБЭХ) нь Холбооны Бүгд Найрамдах Герман Улс (ХБНГУ)-ын Худалдаа аж үйлдвэрийн танхимийн Карлсрүэ дахь газартай хамтран 2019 оны 9 дүгээр сарын 4-нөөс 12-ны өдрийн хооронд зохион байгуулагдаж буй “Хог, хаягдал бүтээгдэхүүн дахин боловсруулах болон гүнийн байгууламж” –ийн чиглэлээрх Үзэсгэлэн-аялалд оролцох боломжийг танд олгож байна.

    Та энэхүү үзэсгэлэнд оролцсоноороо ХБНГУ-д өөрийн харилцаа холбоог тогтоох, олон төрөлт аялалын хөтөлбөрт хамрагдан мэдээллийг шууд авах, дэлхийн зах зээл дээрх бизнесийн түншүүд болон хэрэглэгчдэд өөрийн байгууллага, бүтээгдэхүүнийг таниулах, өөрийн байгууллага, бүтээгдэхүүнийг өртөг багатайгаар, үр ашигтай сурталчлах зэрэг боломжтой юм.

    RecyclingAKTIV – буюу хог зайлуулах, хаягдал бүтэгдэхүүн дахин боловсруулах болон TiefbauLIVE – буюу зам барилга, гүний байгууламжийн үзэсгэлэн яармаг нь ХБНГУ-ын Карлсрүэ хотод 2019 оны 9 дүгээр сарын 5-наас 7-ны өдрүүдэд зохион байгуулагдах болно.

    RecyclingAKTIV-үзэсгэлэнгийн үеэр хог, хаягдал бүтээгдэхүүнийг дахин боловсруулахад шаардлагатай бүхий л чухал тоног төхөөрөмж, хэрэгслүүд болох даралтат шахагч, жижиглэгч, хайч, ангилагч, бутлуур болон баглаа, боодол, тээвэр ложистикийн тусгай машинууд танилцуулагдна. TiefbauLIVE -үзэсгэлэн дээр барилгын машин механизм, тоног төхөөрөмжөөс гадна бохир усны шугам, зам болон гүнийн байгууламж барихад зориулагдсан хэрэгслүүд танилцуулагдах бөгөөд 90.000 m² орчим задгай талбайд дээрх машин механизмуудаар газар өрөмдөх, ухах, малтах зэрэг үзүүлбэрүүдийг үзэж сонирхож болно.

    Та бүхэн ГМБЭХ-той хамтран Үзэсгэлэнгийн талбайд байрлах хамтын хэсэгт өөрийн байгууллага, бүтээгдэхүүнээ сурталчилан таниулахын зэрэгцээ үзэсгэлэнг үзэж сонирхогчдод Монгол Улсын талаар мэдээлэл өгөх цагаар өөрийн байгууллагын танилцуулгыг хийх боломжтой.

    Мөн та тусгайлан бэлтгэсэн аялалын хөтөлбөрийн дагуу боломжит бизнесийн түнш болон хэрэглэгч байгууллагуудаар зочлох болно.

    Оролцоо ба зардал:

    • Бид уг арга хэмжээнд дээрх салбарт үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд үйлдвэр болон хувиараа хөдөлмөр эрхлэгчид түүнчлэн ижил төстэй салбарт бизнес эрхэлдэг Монгол Улсад салбартай байгууллага, хувь хүмүүсийг хамруулахаар зорьж байна.
    • Оролцогч нь үзэсгэлэнд оролцох төлбөрийг бүртгүүлсэний дараа бүрэн төлөх ба өөрийн ирэх, очих тийз болон хэрэглээний зардлыг бүрэн хариуцна.

    Та ХБНГУ-д 2019 оны 9 дүгээр сарын 4-нөөс 12-ны өдрүүдэд зохион байгуулагдах Үзэсгэлэн-аялалд хамрагдахыг хүсвэл 2019 оны 6 дугаар сарын 30-ны дотор бүртгүүлнэ үү.

    Хавсралт: Бүртгэлийн хуудас, Хөтөлбөр

    Холбоо барих:
    Герман-Монголын Бизнес Эрхлэгчдийн Холбоо (ГМБЭХ)
    Т.Цолмон, Уул уурхайн төслийн зохицуулагч
    Утас: 976 7011 6011
    Цахим шуудан: tsolmon.tumen@dmuv-mn.com

    Арга хэмжээ