• MN
  • EN
  • CN
  • RU
  • Арга хэмжээ
    Же Жян мужийн Вэн жоу хотын Олон Улсын Импортын бараа бүтээгдэхүүний ЭКСПО- д урьж байна

    Хугацаа: 2019.9.26-29
    Хаана: Же Жян мужийн Вэн Жоу хотын Олон улсын үзэсгэлэнгийн төв
    Зохион байгуулагч: Же Жян мужийн худалдааны танхим
    Вэнжоу хотын Ардын Засгийн Газар
    Гүйцэтгэгч байгуулга: CMEC Олон улсын үзэсгэлэнгийн компани

    Же Жян мужийн (Вэн Жоу) Олон Улсын Импортын бараа бүтээгдэхүүний ЭКСПО-2018 нь Вэн Жоу хотын дэлхийд зах зээлээ нээх чухал цонх болох бөгөөд Вэн Жоу хотын Гадаад худалдааны өөрчлөлт, шинэчлэлийн чухал шинж тэмдэг болж байгаагаараа онцлог юм.

    Үзэсгэлэн нь нийт 15000 м.кв талбайд 200 гаруй аж ахуйн нэгж, 3000 гаруй мэргэжлийн худалдан авагчдыг урьж оролцуулах болно.

    Вэн Жоу хот нь Хятадын шинэчлэлийн дараах зах зээлийн эдийн засгийн тогтолцоог шинэчлэн эрэлхийлэгч, зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэхэд тэргүүлэх байр суурийг эзэлдэгээрээ онцлогтой бөгөөд хамгийн олон гадаад бизнес эрхлэгчдийн тоогоор улсдаа тэргүүлдэг.

    Вэн Жоу хот нь  Же Жян мужийн гурван төв хотуудын нэг юм. Зорилтот хэрэглээний зах зээлтэй, Хятадын томоохон тээвэр логистикийн төв хотуудын нэг бөгөөд маш сайн хөгжсөн усан боомт хот юм.

    Вэн Жоу хот нь 4 дүүрэг, 5 муж, 2 мужийн түвшний хотоос бүрддэг. 2018 оны сүүлээр хүн амын тоо 9.3 сая хүрсэн байна.

    Вэн Жоу хот нь дундад Азийн халуун бүсэд оршдог, дөрвөн улиралтай.

    2018 онд Хятадын 100 хүчирхэг хотуудаас 35 дугаарт жагссан байна.

    Вэн Жоу хотын Олон Улсын Импортын бараа бүтээгдэхүүний ЭКСПО-ийн үеэр худалдан авалтын форум, импортын бараа бүтээгдэхүүний хэвлэлийн бага хурал, “Гадаад худалдааны өөрчлөлт, шинэчлэлтийг урагшлуулж, Вэн Жоу хотын шинэ давуу талыг дахин бий болгох” зэрэг сэдэвт олон олон арга хэмжээ зохион байгуулагдана.

    ЭКСПО арга хэмжээ нь дараах чиглэлээр зохион байгуулагдана.

    1. Импортын загварлаг бараа бүтээгдэхүүн: Брендийн хувцас, гутал, цаг, сувд гоёл чимэглэл, гоо сайхан арьс арчилгааны бүтээгдэхүүн, спорт чөлөөт цагийн хувцас хэрэглэл гэх мэт.
    2. Импортын өдөр тутмын бараа бүтээгдэхүүн: Нярай хүүхдийн хэрэглээний бүтээгдэхүүн, тоглоом, гэрийн тавилга, гал тогооны хэрэгсэл, гэр ахуйн хэрэгсэл, бэлэг дурсгалын бүтээгдэхүүн, гэрийн гоёл чимэглэл, нэхмэл бүтээгдэхүүн, ваар болон шилэн хийц бүтээгдэхүүн гэх мэт.
    3. Импортын хүнсний бүтээгдэхүүн: Сүүн бүтээгдэхүүн, махан бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ, цай болон кофе, ундаа болон архины төрөл, амттан, амтлагч, лаазалсан болон бэлэн хоол.
    4. Импортын ерөнхийлсөн бүтээгдэхүүн: Хөдөлгөөнт төхөөрөмж, гэрийн ухаалаг тавилга, гэрийн цахилгаан хэрэгсэл, эрүүл мэнд спортын бүтээгдэхүүн, эмчилгээний багаж хэрэгсэл, эм, эмийн бүтээгдэхүүн, эрүүл мэнд болон эрүүл мэндийн бүтээгдэхүүн, эмчилгээний гоо сайхны бүтээгдэхүүн, асаргаа нөхөн сэргээлтийн бүтээгдэхүүн.

    ААН, Бизнес эрхлэгчид та бүхэн бизнесийн цар хүрээгээ өргөжүүлж, шинэ түнштэй болохыг хүсвэл тус арга хэмжээнд оролцохыг урьж байна.

    Үндэсний үйлдвэрлэгч Та бүхэнд Вэн жоу хотын Олон Улсын Импортын бараа бүтээгдэхүүний ЭКСПО оролцож шинэ зах зээлд бараа бүтээгдэхүүнээ танилцуулан, борлуулах бизнесийн боломжийг олгож байна.

    Үзэсгэлэнд оролцогчдод стандарт стэнд 2000 юань. Үзэсгэлэнгийн хугацаанд зочид буудлыг үнэгүй олгох бөгөөд Монголын шилдэг үйлдвэрлэгч 15 аж ахуйн нэгжийг оролцуулах болно.

    Үзэсгэлэнд оролцогч ААН-үүд үзэсгэлэнгийн талбайн баталгаажуулалтын 2000 юанийн барьцаа мөнгийг 2019 оны 8 сарын 15-ны дотор МҮХАҮТ-ын ХААН банкны  511 200 8485 /CNY/ дансанд хийнэ. Үзэсгэлэн дууссаны дараагаар буюу хагас сарын дараа 1000 юанийг  буцааж олгох болно.

    Үзэсгэлэнгийн бүртгэлийн хугацаа:  2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг дуустал.

    Хавсралт: Бүртгэлийн хуудас, Зардлын мэдээлэл

    Хариуцах ажилтан: ГХХАГ Б.Байгалмаа
    Утас: 312501, 99077781
    Цахим шуудан: baigalmaa@mongolchamber.mn
    WeChat: 00976-99077781

    Арга хэмжээ