• MN
  • EN
  • CN
  • RU
  • Арга хэмжээ
    “ELECRAMA 2018” ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН, УУЛЗАЛТАД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

    Арга хэмжээний нэр: “ELECRAMA 2018”- эрчим хүчний үйлдвэрлэлийн салбарын 13 дахь удаагийн олон улсын үзэсгэлэн, уулзалт

    Хаана: “India Expo Mart ” олон улсын үзэсгэлэнгийн төв, Greater Noida, Delhi NCR,  Энэтхэг улс
    Хэзээ: 2018 оны 3 дугаар сарын 10-14-ны өдрүүдэд

    Зохион байгуулагчид: Энэтхэг Улсын Эрчим хүч, Электроникийн Үйлдвэрлэлийн Холбоо.

    Арга хэмжээний товч мэдээлэл: 

    ELEGRAMA үзэсгэлэн нь Энэтхэг улсын эрчим хүчний салбарын шинэ техник, технологийг сурталчлан таниулах томоохон арга хэмжээ бөгөөд  дэлхийн энэ салбарын бизнес эрхлэгчдийг холбож өгөх томоохон гүүр болдог байна. 2016 онд тус үзэсгэлэнд 1000 гаруй  аж ахуйн нэгж, байгууллага оролцсон бөгөөд нийт 120 орны 120000 гаруй бизнес эрхлэгчид, зочид ирж үзсэн байна.

    Тухайн арга хэмжээний үеэр дараах уулзалтууд зохион байгуулагдана. Үүнд:

    • World Utility Summit
    • Change X change 2018-4th Reverse Buyer –Seller Meet

    Үзэсгэлэнгийн голлох салбарууд:

    • Эрчим хүч үйлдвэрлэл
    • Эрчим хүч дамжуулалт
    • Хуваарилалт
    • Цахилгаан хэрэгсэл 
    • Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл
    • Эрчим хүч хадгалалт
    • Цахилгаан тээврийн хэрэгсэл
    • Автоматжуулалт

    Тус арга хэмжээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээр үзнэ үү. 

    http://www.worldutilitysummit.org/

    www.ieema-rbsm.in

    reema.shrivastava@ieema.org

    ГАДААД ХАРИЛЦАА, ХУДАЛДАА, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗАР

    Арга хэмжээ