• MN
  • EN
  • CN
  • RU
  • Арга хэмжээ
    “Хятадын олон улсын Импортын анхдугаар үзэсгэлэн”-д оролцохыг урьж байна

    2017 оны 5 дугаар сард болсон “Нэг бүс -Нэг зам” олон улсын түншлэлийн дээд түвшний уулзалт форумын үеэр БНХАУ-ын ерөнхийлөгч ШИ ЖИН ПИН 2018 оноос эхлэн “Хятадын олон улсын Импортын үзэсгэлэн”-г уламжлал болгон зохион байгуулахаар болсон талаар албан ёсны мэдэгдэл хийсэн юм. Энэхүү үзэсгэлэн нь Хятадын зах зээлд чиглэсэн дэлхийн улс орнуудын экспортыг нэмэгдүүлэх, олон улсын худалдааг өргөжүүлэх,хамтын ажиллагааны боломжийг хуваалцах хүрээнд урьд өмнө нь болж байгаагүй өргөн цар хүрээ бүхий, чухал ач холбогдолтой томоохон арга хэмжээ болгохоор төлөвлөж буйг онцолсон билээ.

    БНХАУ-ын Худалдааны яам, Шанхай Хотын Ардын засгийн газар хамтран “Хятадын Олон улсын Импортын анхдугаар үзэсгэлэн” яармагийг 2018 оны 11 дүгээр сарын 5-10-ны өдрүүдэд Шанхай хотноо зохион байгуулахаар болсон байна.

    Шанхай хот нь Хятад улсын хамгийн том хот төдийгүй дэлхийн хамгийн их хүнтэй хот юм.
    Хятад улсын эдийн засаг, худалдааны хамгийн том төв, дэлхийн хамгийн том далайн боомтын нэг бөгөөд “Дорнын Нью Йорк” хэмээн нэрлэгддэг билээ.

    Үзэсгэлэн яармаг нь Шанхай хотын “Үндэсний Үзэсгэлэнгийн Танхим”-д зохион байгуулагдахаар төлөвлөсөн ба уг байгууламж нь нийт 500,000м2 талбайг эзэлдэг,  одоогийн байдлаар дэлхийд хамгийн томд тооцогдож буй үзэсгэлэнгийн цогц байгууламж юм.

    Энэхүү үзэсгэлэн яармаг нь ухаалаг, өндөр зэрэглэлийн тоноглол, автомашин, шинэ дэвшилтэт технологи, инновацийн зохиомж, хувцас, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, хүнсний болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, соёл боловсрол, аялал жуулчлалын үйлчилгээ , эмнэлгийн тоног төхөөрөмж, эм үйлдвэрлэл зэрэг чиглэлээр явагдах бөгөөд дэлхийн 100 гаруй орны төлөөлөл болсон тэргүүлэгч аж ахуйн нэгжүүд, салбарын удирдлага, хөрөнгө оруулагчид нэгэн дээвэр доор цуглаж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, туршлага солилцох, бизнесийн шинэ түншлэлтэй болох, дэлхийн хамгийн том зах зээлтэй улсад бараа бүтээгдэхүүнээ импортлох маш том боломжийг олгож байгаа ажээ.

    Монголын тэргүүлэгч топ ААН, бизнес эрхлэгч та дэлхийн тавцанд Монголын шилдэг бараа бүтээгдэхүүнээ сурталчилж, Хятад болон дэлхийн олон улс орнуудтай түншлэлийн хүрээгээ тэлж, туршлага солилцон хамтран ажиллаж, бизнесийн цар хүрээгээ өргөжүүлэн Монгол брэндийг дэлхийд таниулахыг хүсвэл энэхүү үзэсгэлэн яармагт оролцохыг урьж байна.

    Стандарт 1 талбай нь 3000 ам.доллар бөгөөд 2018 оны 1-р сарын 28-наас өмнө бүртгүүлбэл 20 хувь хөнгөлнө.

    Хавсралт: Бүртгэлийн хуудас, Зардлын мэдээлэл

    Холбоо барих: 
    Харилцаа Хамтын Ажиллагааны Газар
    Утас: 312371, 990177408, 94147978
    Цахим хаяг: exhibition@mongolchamber.mn

    Арга хэмжээ