• MN
  • EN
  • CN
  • RU
  • Арга хэмжээ
    Воао Азийн форумд урьж байна

    Воао Азийн форум 2018 оны 4 сарын 8-11-ий өдрүүдэд Хятадын Хайнан мужид зохион байгуулагдана. Энэ удаагийн форум нь " Нээлттэй шинэ Ази,  хөгжил цэцэглэлт бүхий дэлхий” сэдвийн дор 4 өдөр болох бөгөөд 4 дүгээр сарын 10-нд нээлтийн ажиллагаа болно.

    Даяаршлын эсрэг чиглэсэн чиг хандлага, худалдаа болон хөрөнгө оруулалтыг хамгаалах үзэл нэмэгдсэн, даяаршлын бухимдалтай байгаа үед Ази болон дэлхий урьд өмнөхөөсөө илүү ямар ч үед нээлттэй, холбоотой, хүртээмжтэй, тэнцвэртэй байх шаардлагатай байна. Одоогийн байдлаар дэлхийн эдийн засгийн өсөлт эмзэг, тодорхой бус байсаар байгаа бөгөөд  шинэ технологийн хувьсгалын эрин арай ирээгүй байна. Ази болон дэлхий энгийнээс илүү шинэлэг элементээр өсөлтийг  жолоодох хэрэгтэй. Энх тайван, хөгжил нь мөн дэлхийн хоёр гол сэдэв хэвээр байсаар байна, хүн төрөлхтөний хамтын нөхөрлөлийг хөгжүүлэх, дэлхийн хамтын хөгжил цэцэглэлтийг дэмжих нь Ази болон дэлхийн нийтлэг эрхэм зорилго юм.

    Энэ удаагийн форумаар "Даяаршил ба  нэг бүс нэг зам", "Нээлттэй Ази" болон "Инноваци", "Шинэчлэл дахин эхлүүлэх" гэсэн дөрвөн хэсэг нийт 60 гаруй албан ёсны хэлэлцүүлэг зохион байгуулагдана.

    "Даяаршил ба нэг бүс нэг зам" хэсэг нь 2017 оны хуралдаантай холбоотой сэдвүүдийг үргэлжлүүлэх болно. Мөн энэ суурин дээр "Даяаршлын хоёр дахь хагас", "Гадаад дахь хөрөнгө оруулалт", "21-р зууны торгоны замын арлын эдийн засаг" дэд сэдэвт хэлэлцүүлгүүд явагдана.

    "Нээлттэй Ази” хэсэг нь Азид өргөн цар хүрээтэй, бүс нутгийн өндөр хэмжээний хамтын ажиллагааг хөгжүүлэх, Ази тивд нээлттэй, уялдаатай хөгжлийг дэмжих зорилготой. Энэ хэсэгт "Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны дугуй ширээний хурал", "Хөгжиж буй эдийн засаг", "Азийн эдийн засгийн интеграц" болон бусад олон талт сэдвээр хуралдах болно.

    "Инновацийн" хэсэг дэх шинэлэг хөтөч хөгжлийн үзэл баримтлал боловсруулах нь Ази болон шинээр гарч ирж буй эдийн засагтай, үсрэнгүй хөгжил, “муруй замаар гүйцэж түрүүлэх” нь хөгжингүй орнуудын чухал арга зам юм. Энэхүү хэсэгт “Ирээдүйн урсгал", "Ирээдүйн үйлдвэрлэл", "Ирээдүйн харилцаа холбоо", "Блокчейн", "Шинэ жижиглэн худалдаа" болон бусад дэд сэдвээр хуралдана.

    "Шинэтгэл дахин эхлүүлэх" хэсэг нь 2018 онд БНХАУ-ын шинэчлэлт, нээлтийн 40 жилийн ой, 19 дүгээр их хурал, шинэчлэлийг дахин эхлүүлэх уриалгын эхний жил давхцаж байгаагаараа онцлог юм. Тус форумаар "Шинэчлэлийн 40 жилийн ой”  тусгайлсан сэдэвт хурал болно. Үүнээс гадна "Хөрөнгийн зах зээлийн шинэчлэл", "Мөнгөний бодлогыг хэвийн болгох", "Татварын хөнгөлөлт үзүүлэх", "Хөдөөг сэргээх", "Хотын бүлэг” зэрэг сэдэвт салбар хуралдаанууд болно.

    Үүнээс гадна, тус хурлаар Макао, Хонг-Конг, Гуандуний бүс нутаг, шинэ дүүргийн бүтээн байгуулалт, экологийн соёл иргэншлийн стратеги зэрэг тусгай хэлэлцүүлгийг зохион байгуулна.

    Тайлбар: Арга хэмжээнд оролцох бүх зардлаа өөрсдөө хариуцна.

    Арга хэмжээ