• MN
  • EN
  • CN
  • RU
  • Арга хэмжээ
    ӨМӨЗО-ны Бугат хотноо зохион байгуулагдах “Урин Хавар үзэсгэлэн” –д оролцохыг урьж байна

    Бугат хот нь Хятадын умард хязгаар, ӨМӨЗО-ны баруун хэсэгт оршдог, Өвөр Монголын хамгийн том хот бөгөөд эдийн засаг, хөгжил дэвшил, хүн амын боловсролын түвшингийн үзүүлэлтээрээ тэргүүлэгч хот юм.

    Хятад улсын хэмжээнд анхны ээлжит соёл иргэншлийн хот юм.Хүн амын худалдан авалтын чадвар сайн.

    Бугат хот байгалийн баялаг ихтэй.Дэлхийн ховор элементийн нөөцийн 52 хувь, Хятадын 87 хувь нь Бугатад байдаг .Нутаг дэвсгэрийн хэмжээ 27,768 ам дөрвөлжин км. 2 сая 858 мянган хүн амтай, монгол, хятад хотон зэрэг 43 үндэстэн амьдардаг.
    Уур амьсгалын хувьд жилийн 4 улиралтай ,дундаж температур +7 градус бөгөөд өвлийн улиралд жиндүү хүйтэн ,зун хуурай халуун байдаг.

    Энэхүү үзэсгэлэнд та бэлэн хувцас, бэлэг дурсгал, хүнс, хөнгөн үйлдвэрлэл зэрэг бүх төрлийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээр оролцох боломжтой.

    Үзэсгэлэнгийн хугацаа: 2018 оны 3 дугаар сарын 22-ноос 4 дүгээр сарын 2- ны өдрүүдэд, Бугат хотын “Олон Улсын үзэсгэлэн-гийн танхимд зохион байгуулагдана .

    Бүртгэлийн хугацаа: 2018 оны 2 дугаар сарын 7 ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 7 ны өдөр хүртэл
    Хавсралт: Бүртгэлийн хуудас

    Талбайн тоо хязгаартай тул оролцох хүсэлтэй ААН, Бизнес эрхлэгчид  яаралтай бүртгүүлнэ үү !

    Хариуцах ажилтан: МҮХАҮТ-ын ХХАГ-ын мэргэжилтэн Д.Булганчимэг
    Утас: 312371, 94147978
    Цахим шуудан: exhibition@mongolchamber.mn
    Wechat ID: 8613916420282

    Арга хэмжээ