МҮХАҮТ-аас Монгол улсын бараа бүтээгдэхүүнийг шинэ зах зээлд сурталчлан таниулах, экспортыг дэмжих, экспортын барааны нэр төрлийг нэмэгдүүлэх зорилгоор “Bazaar Berlin 2018” үзэсгэлэнд 6 дахь жилдээ бизнес эрхлэгчдийн групп зохион байгуулан оролцох гэж байгаа тул бизнес эрхлэгч та бүхнийг оролцохыг урьж байна.
“Bazaar Berlin 2018” Олон улсын үзэсгэлэн худалдаа нь ХБНГУ-ын нийслэл Берлин хотноо 2018 оны 11 дүгээр сарын 07-11-ий өдрүүдэд зохион байгуулагдах ба жил бүрийн 11 сард дэлхийн 60 гаруй улс орны 500 оролцогчид өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ сурталчлан борлуулахаар оролцдог байна. Уг үзэсгэлэнд та бүхэн үзэж сонирхохоор /visitor/, эсвэл үзэсгэлэнгээс талбай авч бараа бүтээгдэхүүнээ борлуулах гэсэн 2 төрлөөр оролцох боломжтой. Үзэсгэлэн үзэж сонирхохоор бүртгүүлсэн оролцогч үзэсгэлэнд оролцохдоо өдрийн 9.50 евроны хураамж төлнө.
Үзэсгэлэнгийн төрөл:
Үзэсгэлэнд оролцогчийн бүртгэлийн хугацаа 2018 оны 4-р сарын 25-нд дуусна.
/Жич: Шенгений виз мэдүүлэхэд бүрдүүлэх материалын жагсаалт, урьдчилсан зардал болон бүртгэлийн хуудсыг хавсаргасан болно. Дэлгэрэнгүй мэдээллийг доорхи утсаар тодруулна уу/.
Хавсралт:
Хариуцсан ажилтан:
МҮХАҮТ, Харилцаа хамтын ажиллагааны газар. Л.Уянга
Утас: 314000,99010174
Факс: 324620
Цахим шуудан: sme@mongolchamber.mn