• MN
  • EN
  • CN
  • RU
  • Арга хэмжээ
    "Дистрибьюторын Гэрээ" сэдэвт сургалтад ТА бүхнийг урьж байна

    МҮХАҮТ-ын дэргэдэх Гадаад Худалдааны Академи "ДИСТРИБЬЮТОРЫН ГЭРЭЭ" сургалтыг 2018.02.23-ны 13:00 - 16:00 цагийн хооронд зохион байгуулах тул Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

    ТА МАНАЙ СУРГАЛТАД СУРАЛЦСАНААР ДАРААХ АЧ ХОЛБОГДОЛТОЙ:

    • Дистрибьюторын борлуулалтын төлөөлөгчид гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай биелүүлэхийн тулд өөрийн ажилтнууд, туслан гүйцэтгэгчдийг сургаж, дэмжиж ажиллах мөн хэрхэн дистрибьютор болох талаар сонирхож байгаа компаниудад болон хувь хүмүүст мэдлэг, мэдээлэл өгөх.
    • Дистрибьюторын гэрээгээ хэрхэн аль аль талдаа ашигтайгаар байгуулах талаар суралцах болно.

    Хичээл заах багш: Г.ОДМАА

    • Олон Улсын Худалдааны Хуулийн Мастерийн зэрэгтэй
    • Олон Улсын Бизнесийн Хуулийн багш, Монголын Олон Улсын Их Сургууль
    • "SCG Consulting" ХХК Researcher

    Сургалтын агуулга:

    • Дистрибьютор, түүний тухай ойлголт болон Дистрибьюторын төрөл
    • Дистрибьюторын бизнесийг хэрхэн эхлүүлэх вэ? Хэрхэн Дистрибьютор сонгох вэ?
    • Дистрибьюторын гэрээ, түүний тухай ойлголт
    • Дистрибьюторын гэрээг хэрхэн аль аль талдаа ашигтайгаар байгуулах

    Хамрагдах хүний тоо: 30 хүн

    Хүний тоо хязгаартай тул сургалтын төлбөр төлснөөр бүртгэл баталгаажихыг анхаарна уу. Сургалтын төлбөрийг дараах дансанд шилжүүлэх ба гүйлгээний утга дээр өөрийн "ОВОГ НЭР" болон “ГЭРЭЭ СУРГАЛТ” гэж бичихийг онцгойлон анхааруулъя.

    • Сургалтын төлбөр – 30 000 төгрөг
    • Хүлээн авагч ХААН банк – 511 2169 997 /MNT/
    • Хүлээн авагчийн нэр: МҮХАҮ-ийн танхим

    Хаяг: Хан-Уул дүүрэг 15-р хороо, Махатма Гандигийн гудамж, МҮХАҮТ-ын байр, 503 тоот өрөө Гадаад худалдааны академи
    Утас: (976)-11-324258, 99278734, 88000628
    Цахим шуудан: training@mongolchamber.mn

    Арга хэмжээ