• MN
  • EN
  • CN
  • RU
  • Арга хэмжээ
    “Сэргээгдэх эрчим хүчний бага дунд чадлын системийн ашиглалт, тоног төхөөрөмжийн оновчтой сонголт, анхаарах зүйлс, ашиглаж буй туршлага” сэдэвт сургалтад урьж байна

    Сүүлийн жилүүдэд иргэд, аж ахуй нэгжүүд сэргээгдэх эрчим хүчийг ашиглаж эрчим хүчний хэмнэлт хийх, ногоон технологийг дэмжих хандлага ихсэж байгаа сайшаалтай байна. Гэхдээ сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжийн талаар мэдлэг, мэдээлэл муутай байдгаас үүдэн буруу, чанаргүй тоног төхөөрөмж сонгож хөрөнгө санхүүгээрээ хохирч байгаа тохиолдол ихээхэн гарч байгаатай холбоотойгоор нийтэд бодит мэдлэг, мэдээлэл өгөх ерөнхий зорилготойгоор энэхүү сургалтаа зохион байгуулж байгаа билээ.

    СУРГАЛТЫН ЗОРИЛГО:

    Сэргээгдэх эрчим хүчийг ашиглах сонирхолтой айл өрх, албан байгууллагын төлөөлөл, зураг төслийн компаниудад сэргээгдэх эрчим хүчний онолын үндэслэлтэй үнэн зөв мэдээлэл, мэдлэг олгох, технологи болон ашиглалтын онцлогууд, практикт тулгардаг асуудлууд, анхаарах зүйлс, эрчим хүчний хэмнэлт зэргийг уялдаа холбоотойгоор судалгааны болон бодит ажилд тулгуурлан ойлгомжтой байдлаар тайлбарлаж, эдийн засгийн хэмнэлттэй, чанартай тоног төхөөрөмжийн сонголтыг хэрхэн хийх зэрэг мэдлэг олгох зорилготой болно.

    Сургалтад Нарны эрчим хүчийг халаалт, халуун ус, цахилгаан хангамжид ашиглах боломж, тоног төхөөрөмжийн төрөл, худалдан авах, суурилуулалт хийхэд анхаарах зүйлс, Нар, салхины эрчим хүч хосолсон цахилгаан хангамжийн систем, ашиглалтын онцлог тоног төхөөрөмжийн сонголт, Газрын гүний дулааны халаалтын системийг ашиглах боломж, тоног төхөөрөмжийн төрөл, ашиглаж буй туршлага, анхаарах зүйлс гэх мэт өрхийн хэрэгцээнд сэргээгдэх эрчим хүчийг ашиглаж болох төрлүүдийн талаар мэдээлэл өгч, бодит ажил, судалгаанд тулгуурлан практик мэдлэг олгох болно.

    Хэзээ: 2018 оны 04 сарын 27 өдөр 14,00 цагт
    Хаана: МҮХАҮТ-ын 507 хурлын өрөө
    Утас: 99051059, 96052210

    Арга хэмжээ