• MN
  • EN
  • CN
  • RU
  • Арга хэмжээ
    B2B networking арга хэмжээнд урьж байна

    Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас бизнес эрхлэгчдийнхээ үйл ажиллагааг дэмжих, харилцан туршлага солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “В2В” уулзалтыг сар бүр тогтмол зохион байгуулдаг билээ.

    Энэ удаагийн уулзалтаар Монголын хог хаягдлыг дахин боловсруулах Үндэсний Холбоотой хамтран “Аж ахуй нэгж, байгууллага дахь хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох нь” төслийн танилцуулга хийх бөгөөд энэхүү төсөлд хэрхэн хамрагдах, хог хаягдлын ангилан ялгалтын үйл ажиллагааг байгууллага дээрээ авах, тус холбоотой хэрхэн хамтран ажиллах талаарх зөвлөгөө, мэдээллийг авах боломжтой.

    Мөн Европын Холбооноос хэрэгжүүлж буй “Монгол Улсын техник, мэргэжлийн боловсрол, сургалтын салбарыг дэмжих төсөл”-ийн хүрээнд “Үндэсний мэргэжлийн хүрээ” сэдэвт илтгэл танилцуулга хийхээс гадна оролцогч аж ахуйн нэгжүүд өөрсдийн бизнесийг танилцуулах, өөр хоорондоо танилцах, хамтын ажиллагаа өргөжүүлэх боломжууд нээлттэй тул Та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

    Хавсралт: ХӨТӨЛБӨР

    Хэзээ: 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 16.00 цагт
    Хаана: МҮХАҮТ, Их Танхимд
    Бүртгэл: 70111545 дугаарт холбогдон Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитрын мэргэжилтэн Б.Золзаяад бүртгүүлнэ үү.

    Арга хэмжээ