• MN
  • EN
  • CN
  • RU
  • “Япон - Монголын Бизнес уулзалт” ирэх сард болно
    11/29/2016

    Монгол Улсаас Япон улсад суугаа Элчин сайдын яам Токио хотноо “Инвест Монголиа” чуулга уулзалт зохион байгуулагдахтай холбогдуулан чуулга уулзалтын төлөөлөгч болон монголын хувийн хэвшлийн төлөөлөгчдөд зориулан арванхоёрдугаар сарын 8-нд Япон-Монгол “Бизнесийн мэдээлэл солилцох уулзалт”-ыг зохион байгуулахаар болов.

    “Инвест Монголиа” чуулга уулзалтад оролцохоор Монгол Улсын Их Хурлын гишүүн болон Засгийн газрын холбогдох албан тушаалтан, хувийн хэвшил, бизнесийн байгууллагын төлөөлөл нийт 60 гаруй хүн Монгол Улсаас Япон Улсыг зорих юм. Эдгээр төлөөлөгчид дунд уул уурхай, банк санхүү, үл хөдлөх хөрөнгө, худалдаа арилжаа, хөдөө аж ахуй зэрэг салбарыг хамарсан хувийн хэвшлийн 30 гаруй пүүс компаний төлөөлөл орж байгаа юм.

    Энэ онд Монгол-Японы хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулагдаж, хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн нь хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөтгөн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Иймд Япон Улсын бизнесийн салбарынхантай уулзаж, өөрийн пүүс компани, бизнес санал, төслөө танилцуулах боломж олгох үүднээс энэхүү мэдээлэл солилцох бизнес уулзалтад өргөнөөр оролцохыг урьж байна.

    Огноо: 2016 оны 12-р сарын 8 (Пүрэв гараг)-ны өдрийн 13:00-16:00 (12:30-аас бүртгэл эхэлнэ)
    Болох газар: Чүо Хотын Аж Үйлдвэрийн Төв (Токио хот, Чүо дүүрэг, Хигаши-Нихонбаши 2- 22-4)

    • Бизнесийн мэдээлэл солилцох уулзалтын үеэр Япон-Монгол хэлний орчуулагч цөөн хэдхэн хүн ажиллах тул өөрсдөө орчуулагчаа бэлтгэх буюу дарааллын зарчмаар үйлчлүүлэхийг урьдчилан мэдэгдэж байна. 

    Гол зохион байгуулагч: Япон дахь Монгол Улсын ЭСЯ
    Хураамж: Үзэсгэлэн гаргагч болон хурлын төлөөлөгчид үнэ төлбөргүй

    Бизнес уулзалтад чөлөөт оролцогчоор бүртгүүлэх: Чөлөөт оролцогч зааланд чөлөөтэй явж, хүмүүстэй нэрийн хуудас солилцож, босоо уулзалт хийх боломжтой.
    Бизнес уулзалтад сурталчилгааны ширээ ашиглагчаар бүртгүүлэх: Компанийхаа 100-150 үгэнд багтсан танилцуулга, цахим хуудас, салбарын нэр зэрэг мэдээллээ staff@frontier.mn хаягаар ирүүлнэ үү.

    Ширээний тоо хязгаартай тул /45*180-ын ширээ 27 байгаа ба ширээний ард 2 сандал тавьсан байх болно/ түрүүлж бүртгүүлсэн дарааллаар ширээ ашигласан сурталчилгаа хийх боломжтой болохыг анхаарна уу. Ширээ ашиглаж сурталчилгаа хийгч ширээн дээр тавих бага хэмжээтэй баннер авчирч болохоос гадна тараах материал, компанийн хэвлэмэл танилцуулга тодорхой тоо хэмжээгээр авчрах шаардлагатай.

    Холбоо барих: Фронтиер Секьюритийз
    Утас: +976 7011-9999
    Цахим шуудан: staff@frontier.mn

    Latest 150
    Latest 150