• MN
  • EN
  • CN
  • RU
  • БНХАУ-тай хамтран ажиллах ажил хэргийн зөвлөлийн дарга С.Бямбацогт болон Хятад-Монгол бизнесийн зөвлөлийн дарга Ван Вэньбяо нар уулзлаа
    03/29/2018

    БНХАУ-тай хамтран ажиллах ажил хэргийн зөвлөлийн дарга С.Бямбацогт 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Бээжин хотноо И Ли групп дээр зочлон И Ли группийн үйл ажиллагааны түүхтэй танилцан Хятад-Монгол бизнесийн зөвлөлийн дарга Ван Вэньбяо-тай уулзалт хийлээ.

    Энэхүү чухал өдөр С.Бямбацогт болон та бүхэнтэй  уулзаж байгаадаа маш их баяртай байна. Өнөөдөр Бүх Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын 13-р чуулган Бээжин хотноо хаалтаа хийж, чуулган амжилттай зохион байгуулагдан Үндэсний манлайллын шинэ бүтцийг сонгоод байна. Си Зиньпин БНХАУ-ын дарга боллоо. Ийм агуу удирдагчтай байгаагаараа хятад хүн бүр маш их бахархаж, бардамнаж байна. Улсын дарга Ши Жиньпиний удирдлагаар Хятад улс хөгжлийн шинэ үед орж, Хятадын ард түмэн аз жаргалтай, гайхалтай амжилт мэдрэмжийг авч байна. Хоёр хурлаар бүтцийн өөрчлөлтийг баталснаар шинэ бүтэц Си Зиньпиний шинэ санаа, шинэ стратегийг илүү үр дүнтэй хэрэгжүүлэх болно гэдэгт найдаж байна хэмээн Хятад-Монгол бизнесийн зөвлөлийн дарга Ван Вэньбяо өгүүллээ.

    Энэ жил "Нэг бүс нэг зам”-ын тав дахь жилийн ой тохиож байна. Монгол Улс нь Өвөр Монголын Өөртөө Засах Орон нутагтай хиллэдэг бөгөөд "Нэг бүс нэг зам”-ын дагуух чухал хамтрагч юм. Олон жилийн турш, Өвөр Монголын Өөртөө Засах Орны намын хороо, засгийн газар эдийн засаг, худалдааны солилцоо боомтын хамтын ажиллагааг хүчтэй дэмжиж, Хятад, Монголын хооронд стратегийн хамтын ажиллагааны дээд шатны нь бат бөх суурь тавихад маш их ач холбогдол өгсөн. Өнөөдрийн Өвөр Монгол нь Хятадын хойд хэсгийн ногоон шугам хийгээд ногоон саад, мөн Хятадын хойт зүгийн нээлттэй бодлогын чухал цонх, “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтын чухал зангилаа юм.

    Монгол Улс Хятад улстай хамтын ажиллагааг чухалчлан үздэг. Өнгөрсөн жилээс эхлэн Монгол улсын эдийн засаг сэргэж, хэд хэдэн цогц бодлого, ялангуяа татварын хөнгөлөлттэй бодлогыг амжилттай нэвтрүүлж, гадаадын хөрөнгө оруулалтыг идэвхтэй татсаар ирсэн. Монгол орон өргөн уудам газар нутагтай, мал аж ахуй хөгжсөн, байгалийн баялаг ихтэй, ялангуяа ашигт малтмалын нөөц баялагтай байдаг нь гадаадын хөрөнгө оруулалтыг татах давуу тал юм. Гэсэн хэдий ч, Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 30% хээр болон цөлөөр бүрхэгдсэн, цөлжилт ноцтой явагдаж байна. Ийм учраас цөлжилтийг сааруулах, цэцэрлэгжүүлэх , байгаль орчныг хамгаалах явдал нь мөн улс орны шийдвэрлэх шаардлагатай асуудал болоод байгааг Хятадтай хамтран ажиллах ажил хэргийн зөвлөлийн дарга С.Бямбацогт цохон тэмдэглэлээ.

    Хятадтай хамтран ажиллах ажил хэргийн зөвлөлийн дарга С.Бямбацогт Хятадын ялангуяа И Ли групп шиг дэлхийд тэргүүлэгч экологийн аж ахуйн нэгжтэй хамтран ажиллаж Монгол улсын цөлжилт болон экологийн орчны асуудлыг шийдвэрлэн Хятад-Монгол хамтдаа хөгжих хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

    Монгол улсын засгийн газар нь идэвхтэй хамтран ажиллаж, хөнгөлөлттэй бодлого явуулж, холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгож Хятадын олон олон компаниудыг Монголд хөрөнгө оруулах сонирхолтой болно.

    Монгол Улсын удирдагчид болон засгийн газрын холбогдох албан тушаалтнуудыг Хөвчийн цөлд зочлохыг урьсан бөгөөд бид Хөвчийн  удирдлагын арга барил, загвар, амжилттай туршлагыг хуваалцах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Монгол улсын бодлогын залгамж чанараа баримталж,  хөрөнгө оруулалтын таатай орчныг бий болгоно гэдэгт найдаж байна. И Ли групп Засгийн газар хоорондын хоёр талын хүрээнд экологийн салбарт дахь хамтын ажиллагааг явуулах хүсэлтэй байна. Хятад-Монголын Бизнесийн Зөвлөл Хятадын компаниудыг Монголд хөрөнгө оруулахад түлхэц үзүүлэх, идэвхжүүлэхэд идэвхтэй үүрэг гүйцэтгэх болно хэмээн Хятад-Монгол бизнесийн зөвлөлийн дарга Ван Вэньбяо өгүүллээ.

    Хятад Монголын бизнес зөвлөлийн 3 дахь удаагийн уулзалтыг Улаанбаатар хотноо 2018 онд өндөр түвшинд хийхээр хоёр тал санал нэгтэй шийдвэрлэв.

    Б.Байгалмаа

    Latest 150
    Latest 150