• MN
  • EN
  • CN
  • RU
  • МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг Бээжинд худалдаа хөрөнгө оруулалтын форумд оролцов
    04/19/2018

    МҮХАҮТ-ын дарга, Ази Номхон Далайн Бүс Нутгийн Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимуудын Нэгдсэн Холбооны (CACCI) дэд ерөнхийлөгч хатагтай М.Оюунчимэг Бээжин хотод энэ сарын 12-нд өндөрлөсөн "Бүс ба Зам" Худалдаа, Хөрөнгө Оруулалтын Форумд илтгэгчээр оролцоод ирлээ.

    Хоёр хоногийн турш үргэлжилсэн уг форумыг БНХАУ-ын Олон Улсын Худалдааг Дэмжих Хороо, Хятадын Олон Улсын Худалдааны Танхим, Олон Улсын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимуудын Холбоо хамтран зохион байгуулж "Торгоны Зам" Бизнесийн Зөвлөл дэмжигч байгууллагаар оролцсон байна.

    МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг энэ удаагийн форумын хүрээнд болсон “B&R Аж Үйлдвэрийн Хөрөнгө Оруулалт ба Хэтийн Төлөв” сэдэвт хуралдаанд оролцсон бөгөөд энэхүү хуралдаан B&R аж үйлдвэрийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, B&R төслийн санхүүжилт, хэлхээ холбоо тогтоох, хөрөнгө оруулалтын загварын инновац зэрэг асуудлыг хэлэлцэв.

    "Бүс ба Зам" Санаачилгын үзэл санааг таниулан дэлгэрүүлэх, төр бизнес хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэх, Хятад улстай улс орнуудын харилцааг бэхжүүлэх зэрэг үндсэн зорилготой явагдсан энэ оны форум “Нэг ирээдүйн төлөөх боломжийг нээх” сэдвээр болжээ.

    Latest 150
    Latest 150