• MN
  • EN
  • CN
  • RU
  • Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Монгол экспорт” хөтөлбөрийг ГХЯ-аар ахлуулсан ажлын хэсгээс боловсруулж байна
    04/19/2018

    Тухайн хөтөлбөрийн зорилго нь Монгол Улсын экспортын хууль эрх зүй, хөрөнгө оруулалт, санхүү, татварын тогтвортой таатай орчинг бий болгох, зах зээлийн мэдээлэл, судалгааны  хүртээмжийг нэмэгдүүлэх, олон улсад сурталчилан таниулах, инноваци, тэргүүний дэвшилтэт техник, технологид суурилсан боловсруулах үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх,  экспортын бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг сайжруулах, экспортын үйлдвэрлэлийг дэмжих, дэд бүтцийг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх, худалдааг хөнгөвчлөх, шинээр ажлын байр бий болгох, Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх, экспортоос эдийн засагт орох мөнгөн урсгалыг нэмэгдүүлэх арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлэхэд оршино.

    Хөтөлбөрийн төсөлтэй дараах холбоосоор танилцан dep07-9@mfa.gov.mn, tsetsegmaa@mongolchamber.mn майл хаягаар саналаа ирүүлнэ үү.

    Хавсралт: “МОНГОЛ ЭКСПОРТ” ХӨТӨЛБӨР

    МҮХАҮТ, Гадаад Харилцаа, Худалдаа, Хөрөнгө Оруулалтын Газар

    Latest 150
    Latest 150