• MN
  • EN
  • CN
  • RU
  • Дэлхийн шинэ технологийг монголдоо нэвтрүүлнэ
    04/24/2018

    МҮХАҮТ-ын холбогдох мэргэжилтнүүд гишүүн байгууллагуудынхаа үйл ажиллагаатай танилцан, тэдний бизнесийн өмнө тулгарч байгаа асуудлуудаар санал бодлоо солилцдог уламжлалтай билээ. Энэ удаа “Star intelligent technology” ХХК, “Энхжин сувинер”, ХХК, “ Мөөжиг органик” компаниудын үйл ажиллагаатай танилцав.

    “Энхжин сувинер” компани 10 гаруй жил үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд арьсан эдлэлээр цүнх, хэтэвч, гоо сайхны цүнх, үзгийн сав, зургийн альбом, нэрийн хуудасны сав, гар утасны гэр, тэмдэглэлийн дэвтэр, түлхүүрийн оосор гэх мэт 40 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.

    “Энхжин сувинер” компанийн захирал, зураач Э.Урьхан загваруудаа өөрөө гарган, өөрийн бүтээлүүдээс бүтээгдэхүүнүүддээ хэрэглэдэг. Мөн бүтээгдэхүүндээ үндэсний хэв маяг тусгадгаараа онцлог юм. Тэрээр зураач Б.Шаравын “Монголын нэг өдөр” зурагтай хэтэвчээ өөрийн бренд бүтээгдэхүүн гэж хэлэх дуртай.

    Зураач Э.Урьхан, уран дархадынхаа авьяас чадварыг хойч үедээ уламжлуулан үлдээх үүднээс танхимаар дамжуулан арьсан эдлэлийн чиглэлээр сургалт хөтөлбөрүүд зохион байгуулж, өгөхийг хүссэн юм. МҮХАҮТ-ын нарийн бичгийн дарга Э.Оюунтэгш, танхимын зүгээс сургалт зохион байгуулах талаар анхаарч, туслалцаа үзүүлэх боломжтой гэв.

    “Мөөжиг органик” үйлдвэрийн захирал С.Мөнхжаргал 3 жилийн өмнөөс гэрийн нөхцөлд мөөг тарин хоол хүнсэндээ хэрэглэж эхэлсэн бөгөөд энэ санаагаа үйлдвэрлэл болгох хүсэлтэй байвч санхүүгийн асуудлаас шалтгаалан өргөжүүлж чадахгүй байжээ.

    “Монгол HD” телевизийн “Shark tank” нэвтрүүлэгт оролцсоноор “Гацуурт”  компанийн дэмжлэгтэйгээр үйлдвэрээ 2017 оны 11 сард нээжээ. Дүн өвлийн хүйтэнд мөөг тарих үнэхээр хэцүү байсан. Мөөг тодорхой градусаас ихээхэн хамаардаг болохоор стандарт бус үйлдвэрийн байранд тарина гэдэг хүнд байсныг тэрээр хэлж байв. С.Мөнхжаргал, маркетинг, санхүүгийн талаар зөвлөгөө, дэмжлэг танхимаас авах хүсэлтэйгээ илэрхийлэв.

    “Star intelligenty technology” компани монголд анх удаа дэлхийн стандартын магистраль шугамыг шинэ технологиор нэвтрүүлжээ. Францын “Шнайдер” электрик брендийн тэргүүлэх технологи болох “Prisma IPM” системээр И-март худалдааны төвийн шит самбар, “Мөнххада” компанийн Тоёота үзэсгэлэнгийн танхим зэрэг 30 гаруй төслийг амжилттай хийсэн байна.

    Тус компани “Шнайдер электрик компанийн албан ёсны хамтрагч болж, дэлхийд шинээр нэвтэрч буй шинэ технологиудыг монголдоо нэвтрүүлэх хүсэлтэй хэмээн тус компанийн захирал  Э.Баттөр хэлэв.

    Latest 150
    Latest 150