• MN
  • EN
  • CN
  • RU
  • Дэлхийн санхүүгийн музейгээр зочиллоо
    04/25/2018

    МҮХАҮТ-аас онцлох аж ахуйн нэгжүүдээр аялж, туршлага солилцдог уламжлалын дагуу Голомт банкны Дэлхийн санхүүгийн түүхийн музейгээр зочиллоо.

    Музейн үзмэрт дэлхийн санхүүгийн түүхийг бичилцсэн Жон Рокфеллерийн гарын үсэгтэй 1884 оны Стандарт ойл компанийн хувьцаанаас эхлээд Дэлхийн анхны хувьцааны индекс, 1494 оны анхны нягтлан бодох бүртгэлийн сурах бичиг, 1688 оны Дэлхийн анхны хувьцааны арилжааны тухай ном, 1921 оны Данзангийн доллар буюу Ерөнхий сайд С.Данзангийн гаргасан мөнгөн тэмдэгт зэрэг түүхийн нэн ховор, сонирхолтой үзмэрүүд багтжээ.

    Музейд тавигдсан 110 гаруй үзмэр нь дэлхийн санхүүгийн 50 орчим түүхийг харуулснаараа онцлогтой бөгөөд олон нийтийн санхүү, эдийн засгийн боловсролд асар их хувь нэмэр оруулж, цогц мэдлэг олгох зорилготой юм.

    Голомт банк нь Монголын банк санхүүгийн салбарт  Монголд анх удаа гэсэн алдрын титмийг олонтоо хүртжээ.

    Тус банк Монголд анх удаа олон улсын төлбөрийн картын системийг нэвтрүүлж, анхны Мастеркарт, Visa картыг харилцагчдынхаа гарт атгуулсан төдийгүй анхны интернет банк, 24 цагийн банкны үйлчилгээ, мөнгөн гуйвуулгын Western Union үйлчилгээ, анхны ухаалаг утсанд суурилсан банкны аппликейшн болох Смарт банк, Өөртөө үйлчлэх банк гээд зах зээлд нэвтрүүлсэн үйлчилгээ бүхэн нь Монголын банк санхүүгийн салбарын хөгжлийг шинэ шатанд гаргаж, дэлхийн энтэй зэрэгцэхэд зүй ёсоор нөлөөлсөн юм.

    Latest 150
    Latest 150