• MN
  • EN
  • CN
  • RU
  • “БИЗНЕСИЙН НОГООН ГАРЦ” гарын авлагын танилцуулга
    12/05/2016

    

    Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Германы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран “Тогтвортой хөгжлийн боловсрол төсөл”-ийн хүрээнд боловсруулсан “Байгаль орчны менежментийн систем” гарын авлагын танилцуулгыг 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр зохион байгуулах гэж байна.

    Хүлэмжийн хий, цаг уурын өөрлөлт, нөөцийн хомсдол гэхчилэн Дэлхийн нийтийн өмнө тулгамдсан асуудлууд нь Эдийн засаг, бизнесийн үйл ажиллагаанд шууд болон шууд бусаар нөлөөлж эхэллээ. Зах зээлийн эрэлт, хөрөнгө оруулалтын орчны бизнесийн гол хөшүүргүүд ногоон, байгаль орчинд хариуцлагатай бизнест илүү таатай орчин бүрдэж байна. Компаниудын хувьд хэрхэн менежментдээ ногоон бүтээмж өндөртөй, илүү нөөцийн хэмнэлттэй болоход зориулсан менежментийн загварууд, арга техникүүдэд суралцахад энэхүү гарын авлага нь зориулагдсан юм. Энэ төрлийн гарын авлагыг ОУ-ын байгууллагууд, менежментийн институтууд хөгжүүлсэн байдаг хэдий ч Монгол хэл дээр анх удаа гарын авлага гарч байгаагаараа онцлог юм.

    Та бүгдийг хүрэлцэн ирэхийг урья.

    ХААНА: Blue Sky tower 3 давхарт - Crystal танхим
    ХЭЗЭЭ: 2016 оны 12 сарын 08-ны 09:30am - 13:00pm

    Харилцах хаяг: 8801-7363

    ХЭРХЭН ОРОЛЦОХ ВЭ?
    1. https://goo.gl/forms/S9qPjffqUD3qy6nn1 семинарын бүртгэлийг онлайнаар бөглөх
    2. Баталгаажуулах хариу цахим шуудан хүлээн авах
    3. Семинар болох заалны үүдний бүртгэлийн хэсэгт ирцээ баталгаажуулах

    ХАВСРАЛТ ТАТАХ:
    Latest 150
    Latest 150