• MN
  • EN
  • CN
  • RU
  • Монгол Оросын бизнес эрхлэгчдийн уулзалт болов
    04/30/2018

    ОХУ-ын Ерөнхийлөгчийн Алс Дорнодын Холбооны тойрог дахь Бүрэн Эрхт төлөөлөгч Ю.П.Трутнев Монгол Улсад хийж буй айлчлалын хүрээнд "ОХУ-ын Алс Дорнод ба Монгол Улс: Хамтын ажиллагааны ирээдүйн төлөв" сэдэвт бизнес чуулга уулзалт 4 дүгээр сарын 26-нд Төрийн Ордонд амжилттай болж өндөрлөлөө.

    МҮХАҮТ-тай хамтран зохион байгуулсан чуулга уулзалтыг нээж Монгол Улсын Шадар Сайд Ө.Энхтүвшин, ОХУ-ын Засгийн газрын орлогч, ОХУ-ын Ерөнхийлөгчийн Ю.П.Трутнев нар мэндчилгээ дэвшүүлэв.
    Шадар сайд Ө.Энхтүвшин хэлсэн үгэндээ тэрбээр хоёр орны бүх түвшний байгууллагуудын дунд хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэхийн төлөө та бүхнийг бүхий л талаар дэмжин ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ. Засгийн газрын болон томоохон аж ахуй нэгж, компаниудын 100 гаран төлөөлөгч оролцсон энэхүү форумын үеэр талууд 2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Владивосток хотод айлчлах үеэр "Монгол-Оросын санаачилга-2018"хүрээнд тохиролцсон хэд хэдэн ажлын ач холбогдлыг тэмдэглэв.  

    Монгол Улсын Шадар сайдын ивээл дор ирэх сард Монгол Улс дахь ОХУ-ын Худалдааны төлөөлөгчийн газар, Хөгжлийн банк болон Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтран “Монгол, Оросын хөрөнгө оруулалт, санхүүгийн зах зээл дэх хамтын ажиллагаа”, “Монгол, Оросын хил орчмын аймаг мужуудын хамтын ажиллагаа” сэдэвт уулзалтыг 5 дугаар сарын 17-18-нд Улаанбаатар хотод зохион байгуулахаар ажиллаж байгааг мөн дуулгалаа.

    Уулзалтын үеэр хоёр орны өнөөгийн худалдаа, эдийн засгийн нөхцөл байдал, хамтын ажиллагааны хэтийн төлөвийг, тухайлбал, ОХУ-ын Алс Дорнодын бүс нутагт хэлэлцсэн. Талууд нь бизнесийн холбоо, хил дамнасан болон бүс нутгийн хоорондын хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, бүс нутаг, дэлхийн асуудлаар ОХУ, Монгол улсын байр суурийг нэгтгэн харуулах нөхцөлийг бүрдүүлэх талаар хэлэлцэв.

    Уулзалтын төгсгөлд Монголын аж ахуйн нэгжүүд Алс Дорнодын зах зээлд бараа бүтээгдэхүүн экспортлох, гааль тарифын нөхцөлийг илүү уян хатан болгох, хөнгөвчлөх хүсэлтэй байгаагаа илэрхийлж сонирхсон асуултад ОХУ-аас хүрэлцэн ирсэн албаны хүмүүс, бизнесийн төлөөлөгчид мэдээлэл өгөв.

    Latest 150
    Latest 150