• MN
  • EN
  • CN
  • RU
  • Тогтвортой хөгжилд бизнесийн оролцоо /цуврал/
    05/04/2018

    Тогтвортой хөгжил гэж юу вэ?

    НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дээд хэмжээний 70-р чуулган “Эх дэлхийгээ өөрчлөх нь: Тогтвортой хөгжлийн хөтөлбөр-2030” сэдвээр өрнөж, Тогтвортой хөгжлийн зорилгуудыг 2030 он хүртэлх хугацаанд хэрэгжүүлэх хөтөлбөрийг баталсан билээ.

    “Тогтвортой хөгжлийн хөтөлбөр-2030” нь тунхаглал, тогтвортой хөгжлийн 17 зорилго, 169 зорилтоос бүрдсэн ба тэдгээрийг хэрэгжүүлэхэд дэлхийн орнууд хэрхэн хамтран ажиллах тухай тусгасан байна. Энэхүү хөтөлбөр нь НҮБ-ын 2000 онд баталсан Мянганы Хөгжлийн Зорилтууд (МХЗ)-ыг өргөжүүлэн хэрэгжүүлэх зорилготой юм.

    Мянганы хөгжлийн зорилгууд нь ядуурал, өлсгөлөн, халдварт өвчлөлөөс урьдчилан сэргийлэх дэлхий нийтийн асуудлуудыг шийдэхэд чиглэж байсан бол ТХЗ нь МХЗ-ын дэвшүүлсэн дээрх зорилгуудаас гадна тэгш, шударга хөгжил, байгаль орчны тогтвортой байдал болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй нөлөөллийг бууруулахад чиглэсэн байдаг.

    Тогтвортой хөгжлийн зорилгууд (ТХЗ) буюу Sustainable development goals нь нийгэм, эдийн засаг, байгаль орчин гэсэн гурван тулгуурт суурилан 2030 он хүртэл тэнцвэртэй, тэгш, харилцан уялдаатай хөгжилд хүрэх дэлхийн нийтийн урт хугацааны бодлогын баримт бичиг юм.

    Latest 150
    Latest 150