• MN
  • EN
  • CN
  • RU
  • ТЕНДЕРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВАХ ТУХАЙ
    05/07/2018

    ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ хуулийн төсөл Засгийн газрын байнгын хороогоор хэлэлцүүлэгдэж байгаатай холбоотой Барилга, Хот байгуулалтын яамаар дамжуулан тендер шалгаруулалттай холбоотой үйл ажиллагаанд тулгардаг гол бэрхшээлүүдийн талаар бизнес эрхлэгчид та бүхэн саналаа хүргүүлэх боломжтой боллоо.

    Саналаа хүргүүлэхдээ Тендер шалгаруулалттай холбоотой хуулийн аль, зүйл заалттай холбоотой ямар эрх ашиг ихээр зөрчигддөг талаар мөн тус асуудлыг шийдвэрлэхэд танай байгууллагад зүгээс ямар нийтлэг эрх зүйн орчин үгүйлэгдэж байгаа талаар асуудлуудаа бичиж policy@mongolchamber.mn хаягаар хүргүүлнэ үү.

    Хуулийн холбоос: http://www.legalinfo.mn/law/details/493

    Санал авах хугацаа: 5 сарын 10-ныг хүртэл
    Холбогдох ажилтан: БСХГ-ын Хууль, Эрх зүйн мэргэжилтэн И.Төгс-оюун  /11-329167, 88086993/

    Latest 150
    Latest 150