• MN
  • EN
  • CN
  • RU
  • ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ, ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИНД САНАЛ АВАХ ТУХАЙ
    05/07/2018

    2017.07.01-нээс эхлэн МУ-д Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиуд хэрэгжиж эхэлсэн. Гэвч тус хуулиуд нь судалгаа шинжилгээ хангалттай хийгдээгүй, салбар хоорондын уялдаа байхгүйн улмаас хэрэгжихэд хүндрэлтэй нөхцөл байдлууд бизнес эрхлэгчдэд тулгараад байгаа талаар олон хэлэлцүүлэг, уулзалтуудад яригдсаар ирсэн.

    Тиймээс МҮХАҮТанхим нь бизнес эрхлэгчдийнхээ саналыг аван холбогдох байгууллагуудад уламжлан ажиллахаар төлөвлөж байна. Тиймээс та бүхэн эдгээр хуулийн ямар зүйл, заалт хэрэгжихэд хүндрэлтэй байдаг талаарх асуудлуудаа бидэнд Policy@mongolchamber.mn хаягаар хүргүүлнэ үү.

    Холбоос:

    Санал авах хугацаа: 5 сарын 25-ныг хүртэл
    Холбогдох ажилтан: БСХГ-ын Хууль, Эрх зүйн мэргэжилтэн И.Төгс-оюун  /11-329167, 88086993/

    Latest 150
    Latest 150