• MN
  • EN
  • CN
  • RU
  • ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ БА БИЗНЕС /ЦУВРАЛ 1-1/
    05/08/2018

    Зорилт 1.1
    2030 он ядуурлын бүх хэлбэр, түүн дотор өдөрт $1.25 орлоготой иргэдийн туйлын ядуурлыг арилгах.

    Зорилт 1.2
    2030 он гэхэд үндэсний тодорхойлолтын дагуу ядуурлын бүх хэмжигдэхүүнээр ядуу амьдарч байгаа бүх насны эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн хувийн жинг наад зах нь хоёр дахин бууруулах

    DuPont нь 2020 оны эцэст дор хаяж гурван сая фермерийн аж ахуй эрхлэгч, хөдөө орон нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэхээр зорьж байгаа бол 2013 оны байдлаар 347.000 фермерүүдийн хөдөө аж ахуйн тогтвортой байдлыг хөгжүүлэхэд шууд дэмжлэг үзүүлж ажилласан байна. Жишээлбэл, Этиопын засгийн газар ба АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID)-тай хамтран эрдэнэ шишийн үйлдвэрлэлийн бүтээмжийг дээшлүүлэх, орлого нэмэгдүүлэх чиглэлээр агрономийн сургалт зохион байгуулах, орцыг сайжруулах, зах зээлд нэвтрэх, үр тариа хадгалалт, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлээд байна.

    Зорилт 1.3 Үндэсний онцлогт тохирсон нийгэм хамгааллын тогтолцоо, бүх хүнд зориулсан нийгэм хамгааллын арга хэмжээ, түүний дотор нийгэм хамгааллын үндсэн үйлчилгээг нэвтрүүлж, түүнд ядуу, эмзэг бүлгийн дийлэнх хэсгийг 2030 он гэхэд хамруулах

    Зорилт 1.4 2030 он эрэгтэй, эмэгтэй хүн бүр, ялангуяа ядуу, эмзэг бүлгийнхэн эдийн засгийн нөөц бололцоог эрх тэгш хүртэх, түүнчлэн нийгмийн үндсэн үйлчилгээ, газар болон бусад хэлбэрийн эд хөрөнгө өмчлөх, захиран зарцуулах, өв залгамжлах, байгалийн баялаг, зохих шинэ технологи, санхүүгийн үйлчилгээ, түүний дотор бичил санхүүгийн үйлчилгээнд хамрагдах боломжийг бүрдүүлэх

    MasterCard нь төрийн ба төрийн бус байгууллагууд, санхүүгийн институт, харилцаа холбооны компаниуд, худалдаа эрхлэгчидтэй хамтран санхүүгийн хүртээмжийг дээшлүүлэх чиглэлээр 50 гаруй оронд 500 төсөл хөтөлбөр хэрэгжүүлсний үр дүнд 300 сая хэрэглэгч санхүүгийн үйлчилгээг хүртэх боломжтой болсон. Үүний нэг жишээ нь Нигер, Египетийн иргэд иргэний үнэмлэхээ ашиглан санхүүгийн үйлчилгээ авах боломжтой болсон.  
    Төслийн зорилго: 2020 он гэхэд 500 сая хэрэглэгч, үүний дотор 40 сая бичил, жижиг худалдаа эрхлэгчдийг санхүүгийн үйлчилгээ авах боломжоор хангах, сүлжээнд нэгтгэх

    MasterCard нь улс орнуудын засгийн газруудтай хамтран тэтгэвэр, тэтгэмж зэрэг халамжийн үйлчилгээг цахим төлбөрийн картаар дамжуулан иргэдэд хүргэж байна. Жишээлбэл Өмнөд Африкийн Нийгмийн хамгааллын агентлагтай хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд 10 сая хэрэглэгч биометрик ATM-ээс өөрийн царай, хурууны хээгээрээ санхүүгийн үйлчилгээ хүртэхээр байна. Ингэснээр Өмнөд Африкийн нийт хүн амын 35% нь төрийн халамжийн үйлчилгээг шууд авах эрхтэй болох юм.

    Руанда улсын засгийн газар, Дэлхийн банкны гишүүн ОУВК (IFC)-тай хамтран БЖДҮ-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээний цахим төлбөрийн үйлчилгээ (Masterpass QR)-г нэвтрүүлээд байна.

    Qualcomm нь Колумб улсын загасны аж ахуй, загас барьж амьдралаа авч явдаг эмзэг бүлгийн иргэдийн нийгэм, эдийн засгийн орчныг сайжруулахаар “Гар утаснаасаа загасчилъя” төслийг хэрэгжүүлсэн байна. Төслийн  хүрээнд иргэдийг 3G, 4G таблет, гар утсаар хангахын зэрэгцээ аппликейшнээр дамжуулан цахим боловсрол, бизнесийн сайн туршлагыг танилцуулж, виртуал орчинд худалдаа хийх боломжоор хангаснаар төсөл хамрагдсан иргэн, ААН-үүдийн борлуулалт 15 хувиар өсжээ.

    Зорилт 1.5 2030 он гэхэд ядуу болон эмзэг бүлгийн эрсдэлийг даван туулах чадварыг нэмэгдүүлж, тэдний уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой гамшигт үзэгдэл, эдийн засаг, нийгэм, байгаль орчны хүндрэл, гамшигт эмзэг, өртөмтгий байдлыг бууруулах

    Зорилт 1.a Ядуурлын бүх хэлбэрийг арилгах бодлого, хөтөлбөр хэрэгжүүлэх зорилгоор хөгжиж буй орнууд, ялангуяа хөгжиж буй орнуудад хүртээмжтэй, урьдаас тодорхой арга хэрэгслээр хангах үүднээс хөгжлийн хамтын ажиллагааг сайжруулах замаар төрөл бүрийн эх үүсвэрээс хөрөнгө мөнгийг үлэмж хэмжээгээр бүрдүүлэх

    Зорилт 1.b Ядуурлыг устгахад оруулах хөрөнгө оруулалтыг дэмжих, ядуурлыг бууруулах, жендерийн мэдрэмжтэй хөгжлийн стратегид үндэслэн олон улс, бүс нутаг, үндэсний түвшинд бодлогын зохистой орчныг бий болгох

    Latest 150
    Latest 150