• MN
  • EN
  • CN
  • RU
  • Монголын компанийн санхүү болон компанийн засаглалын талаарх асуулга судалгаа
    05/10/2018

    Хэрэгжүүлэгч байгууллага: Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА)
    Гүйцэтгэгч байгууллага: Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв (Төв)

    Энэхүү асуулга судалгааг ЖАЙКА-аас хэрэгжүүлж буй “Монгол улсын бизнесийн орчны суурь судалгаа” (MonBizER)-ны хүрээнд хэрэгжүүлж байна. Тус судалгаа нь Монгол улсын аж ахуйн нэгж, компаниудын зээлийн мэдээллийн хяналт болон компанийн засаглалын өнөөгийн байдал, тулгарч буй асуудлыг тодорхойлон, цаашдын аж үйлдвэрлэлийг төрөлжүүлэх, бизнесийн орчныг сайжруулахад чиглэсэн бодит арга хэмжээний зөвлөмж гаргах зорилготой.

    Судалгаанд оролцсон компанийн талаарх мэдээллийг ЖАЙКА болон судалгааг гүйцэтгэгч
    Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв нь гуравдагч этгээдэд задруулахгүй.

    Тус судалгааны үр дүнг ЖАЙКА-ийн зүгээс олон нийтэд нээлттэй болгосон тохиолдолд тухайн судалгаанд оролцсон компаниудын мэдээллийг чандлан нууцлах болно.  
    Та бүхнийг бидний судалгаанд идэвхтэй оролцож, хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

    Судалгаа бөглөх бол ЭНД ДАРЖ үзнэ үү.

    Latest 150
    Latest 150