• MN
  • EN
  • CN
  • RU
  • МҮХАҮТ-ын 2007 оны классик гишүүн Монгол Базальт ХК нь Төв Азидаа өндөр технологийн тэргүүлэгч экспортлогч компани болно
    05/11/2018

    “Монгол Базальт” ХК Монголын хөрөнгийн бирж дээр IPO хийж нээлттэй хувьцаат компани болох зөвшөөрлөө авлаа

    Монголын анхны бөгөөд цорын ганц чулуун хөвөн материал үйлдвэрлэгч “Монгол Базальт” хаалттай хувьцаат компани нь Санхүүгийн зохицуулах хорооны энэ сарын 4-ний өдрийн ээлжит хуралдаанаар нээлттэй хувьцаат компани болон өөрчлөн зохион байгуулагдаж хувьцаагаа олон нийтэд санал болгон худалдах зөвшөөрлөө авсан юм.

    “Монгол Базальт” ХК нь нийт хувьцааны 30 хувь болох 16,925,100 ширхэг хувьцааг тус бүрийг 380 төгрөгийн тогтоосон үнээр Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй худалдаж нийт 6,431,538,000 төгрөгийг татан төвлөрүүлэх юм.

    “Монгол Базальт” ХК нь 2007 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд эх орныхоо байгалийн баялагт түшиглэн дэлхийн инженерчлэл технологийн шилдэг инновацийн шийдэл, хөгжлийг шингээсэн базальт чулуун хөвөн дулаан тусгаарлах материал үйлдвэрлэж зах зээлд нийлүүлдэг үндэсний үйлдвэрлэгч компани юм.

    Хөрөнгийн зах зээл дээрээс татан төвлөрүүлсэн хөрөнгийг үйлдвэрийн шинэчлэл хийж бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах, үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд зарцуулахаар төлөвлөжээ.

    Ингэснээр дэлхий дахины технологийн дэвшилтэй зэрэгцэн эх орныхоо эрдэс баялгийг байгальд ээлтэй бүтээгдэхүүн болгон экспортод гаргах боломжтой юм.

    Үндсэн андеррайтераар “Бумбат Алтай ҮЦК” ХХК, туслах андеррайтераар “Гаүли ҮЦК” ХХК, “Стандарт Инвестмент ҮЦК” ХХК ажиллаж байгаа бөгөөд үнэт цаасны захиалгыг 2018 оны 5 сарын 14-ний өдрөөс эхлэн 5 сарын 23-ний өдөр хүртэл авч анхдагч зах зээлийн арилжааг эхлүүлэхээр төлөвлөжээ.

    Тус компани 2000 оноос Базальт эрдэс чулуунд суурилсан дулаан тусгаарлагч материалын үйлдвэрлэлийн технологи хөгжүүлэх эрдэм шинжилгээ судалгаа, сорил туршилтын ажлууд дээр Орос, Герман, Дани, Япон, Хятад зэрэг улсуудын технологи хөгжүүлэлтийн эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллаж туршилтын үйлдвэрлэлийг амжилттай хэрэгжүүлж, дэлхийд аравхан улс эзэмшдэг энэхүү өндөр технологийн “НОУ ХАУ”-г эх орныхоо эрдэст түүхий эд болох базальт чулуунд түшиглэн боловсруулж, өөрийн өвөрмөц орц шийдлийг гарган Монгол Улсын Оюуны өмчийн газраар баталгаажуулан патент авсан юм.

    Үйлдвэрээ 2007 онд ашиглалтад оруулан “BASALTWOOL” брэнд нэрээр Монгол Улсын Барилга, Аж Үйлдвэрийн салбарын зах зээл, иргэд хэрэглэгчдэдээ нийлүүлээд даруй 11 жил болж байна.

    Дэлхийн хүн төрөлхтний өмнө тулгамдсан асуудал болоод байгаа дэлхийн дулаарал, хүлэмжийн хийг бууруулах хамгийн хялбар арга зам бол барилгын эрчим хүчний зардал, дулааны алдагдлыг 40% бууруулах юм.

    Тус компанийн үйлдвэрлэж буй базальвүүл чулуун хөвөн тусгаарлагч материалаар барилга, орон сууцаа дулаалснаар нийслэлийн агаарын бохирдлыг 65%, дуу чимээний дарамтыг 40%, галын аюулгүй байдлын эрсдэлийг 100% бууруулдаг.  Энэ нь бидний өмнө тулгараад буй агаарын бохирдол, галын аюулын гамшгийг шийдвэрлэхэд хамгийн хялбар шийдэл болох бүтээгдэхүүн болж байгаа юм.

    Дэлхий дахинд базальт чулуун мяндсан утасны композит шинэ материалын эрин зуун эхэлж байгаа бөгөөд базальт мяндсан утсаар базальтан арматур, труба, даацын геосетка, сүлжмэл базальтан даавуу, бетон цутгамал хийц, асфалтан замын хүчитгэгч хялгасан базальт болон автомашин, нисэх, усан онгоц хүнд, хөнгөн аж үйлдвэрлэлийн салбарт өргөн ашиглах боломжтой.

    Энэ бүх технологи “НОУ ХАУ”-г “Монгол Базальт” ХК 20 гаруй жилийн туршид хөгжүүлж туршилт, сорил судалгааны үр дүнд гарган авч үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд бэлэн болгоод байна. 

    Latest 150
    Latest 150