• MN
  • EN
  • CN
  • RU
  • ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН  ШИЛДЭГҮҮД ТОДОРЛОО
    05/22/2018

    Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, ХХААХҮЯ, Нийслэлийн Үйлдвэрлэл инновацийн газар  хамтран зохион байгуулсан  “Жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлчилгээ, технологи-2018” Олон улсын үзэсгэлэнгийн шилдгүүд тодорч шагналаа гардлаа.  

    21 дэхь жилдээ зохион байгуулагдсан тус үзэсгэлэнд нийт 71 үндэсний үйлдвэрлэгч ААН оролцсоноос гадна БНСУ, БНУнгар улсын Худалдааны төлөөлөгчийн газар, Тайвань, Хонгконг, Пакистан зэрэг гадаадын 26 ААН оролцов. 

    Үзэсгэлэнд оролцсон ААН-үүдийг дараах номинациудаар шалгаруулж, шилдэгүүдийг тодрууллаа.    

    • Үзэсгэлэнгийн онцлох шинэ хүнсний бүтээгдэхүүн “Жагаасанрайс” ХХК “Чап Чап” нэрийн бүтээгдэхүүн 
    • Онцлох шинэ бүтээгдэхүүн -  “Монкрем” ХХК  “Маалай Моолой” органик сет
    • Шилдэг экспортын бүтээгдэхүүн-“Спирит оф натур” ХХК “Эко гоо сайхны” бүтээгдэхүүн
    • Үзэсгэлэнгийн онцлох бүтээл - “Хайнаг толгой” хоршоо “Хүнсний бутлуур” 
    • Дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэгч бүтээгдэхүүн- “Ирвэс интертрейд” ХХК “Тамир” эм био бэлдмэл 
    • Дэлхийд өрсөлдөхүйц монгол брэнд - “Энхжин сувинер” ХХК “Арьсан цүнх”  
    • Үзэсгэлэнгийн  үлгэр жишээ оролцогч-  “Мажаар трейд хаус” ХХК
    • Шилдэг сав баглаа боодол - “Жагаасанрайс” ХХК  
    • Үндэсний өв соёл, уламжлал шингээсэн бүтээгдэхүүн - “Монгол цар” ХХК  “Зэс” 
    • Үндэсний өв соёл, уламжлал шингээсэн бүтээгдэхүүн -  “Талын эзэн” ХХК “Наад бренд” 
    • Үндэсний өв соёл, уламжлал шингээсэн бүтээгдэхүүн -Э.Болорчимэг “Үнэгхэн брэнд”   
    • Хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн- “Дэнд” ХХК  “Еdi брэнд” эрэгтэй хослол
    • Хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн- “Саржин арт” ХХК  “Хүүхдийн эсгий бяцхан ном” 
    • Импортыг орлох онцлох бүтээгдэхүүн - “Тинц” ХХК “Ногоодой брэнд” 
    • Импортын онцлох бүтээгдэхүүн -  “Ухаасар” ХХК  “Yato” бренд   

    “ЖДҮ-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи – 2018” үзэсгэлэнд амжилттай оролцон шинэ технологи нэвтрүүлж олон улсын чанар, стандартад  нийцсэн ариун цэврийн болон ахуйн хэрэглээний “Ариун” брэндийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн  гадаад, дотоодын зах зээлд нийлүүлж байгааг өндрөөр үнэлэн “Хөгжил трейд” ХХК-ийг үзэсгэлэнгийн дээд шагнал “Гран-при” эзнээр тодрууллаа. 

    Latest 150
    Latest 150