• MN
  • EN
  • CN
  • RU
  • Оны онцлох ААН АПУ ХК-д зочиллоо
    05/23/2018

    МҮХАҮТ-аас “Оны онцлох аж ахуйн нэгж”-ээр шалгарсан аж ахуйн нэгжүүдийн ажлын амжилт туршлагыг бусад гишүүд, бизнес эрхлэгчдэд таниулан сурталчлах, гишүүд хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан ашигтай ажиллах боломжийг бүрдүүлэх “Энтрепренерийн аян”-г уламжлал болгон зохиосоор ирсэн юм.

    Энэ удаад МҮХАҮТ-ын орлогч дарга М.Сарандаваагаар ахлуулсан баг  “2017 Оны Онцлох Аж ахуйн нэгж”-ээр шалгарсан АПУ ХК-ийн үйл ажиллагаа, ажлын туршлага, шинэлэг технологи, стандартыг хэрэгжүүлж байгаа үйл явцтай танилцлаа. Энэхүү танилцах аялалд Лоудстоуне Могул, Тэнгэр Инженеринг, Гофро ХХК, Сүү ХК, Дархан Минж ХХК зэрэг 10 гаруй компанийн төлөөлөл 20 гаруй хүн оролцлоо. 

    Шингэн хүнсний тэргүүлэх үйлдвэр АПУ компани нь бүтээгдэхүүний чанарыг дээдлэн, Олон Улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүнийг хэрэглэгчиддээ хүргэхийн төлөө үйлдвэрийн бүхий л шат дамжлагад чанарын хяналтын системийг үр дүнтэй хэрэгжүүлэн ажиллаж байна. Тухайлбал  Италийн “Guala Glosures Group”-ийн үйлдвэрлэдэг олон улсын стандартын шаардлагыг хангасан нууцлал бүхий сайн чанарын бөглөөг үйлдвэрлэлдээ нэвтрүүлсэн аж. 

    Мөн хүнсний стандартыг хэрэгжүүлэх, сав баглаа боодлын шинэ технологи нэвтрүүлснээ бизнесийнхэнд танилцуулж, оролцогчдын хамтын ажиллагааны санал санаачилгуудаас сонссон юм.

    Latest 150
    Latest 150