• MN
  • EN
  • CN
  • RU
  • Дэлхийн худалдааны байгууллагаас баталсан гэрээ хэлэлцээрүүдийг судлав
    05/24/2018

    Гадаад харилцааны яам, ДХБ-ын Судалгааны төв, Нью Дели экспортыг дэмжих төсөл, Дэлхийн банк, МҮХАҮТ хамтран “Экспортын үйл ажиллагаанд Дэлхийн худалдааны байгууллагын хэлэлцээрүүдийн ач холбогдол” сургалтыг  зохион байгууллаа.

    Сургалтаар Дэлхийн худалдааны байгууллагын ерөнхий мэдээлэл, ХАА-н тухай хэлэлцээрийн үндсэн асуудлууд, хүнсний аюулгүй байдал ба Засгийн газрын нөөц бүрдүүлэх хөтөлбөр, хөгжиж буй орнуудад тулгарч буй сорилтууд Дэлхийн худалдааны байгууллагын худалдааны зохицуулалтын арга хэрэгсэл, татаас болон саармагжуулах арга хэмжээний хэлэлцээр, хамгаалалтын арга хэмжээний тухай хэлэлцээр, маргаан шийдвэрлэх механизм зэрэг сэдвээр мэдлэг, мэдээлэл өгөв. 

    Сургалтыг удирдан явуулж буй  Дэлхийн худалдааны байгууллагын судлагааны төвийн профессор Мукеж  Батнагар хэлэхдээ,

    “Миний бие Дэлхийн Банкнаас санхүүжүүлж байгаа экспортын хөгжлийг дэмжих энэ төсөлд оролцож байгаадаа туйлын их баяртай байна. Энэхүү төсөл нь Монголын үйлдвэрлэлийн салбарын хөгжил, хүчин чадлыг нэмэгдүүлэхэд ихээхэн чухал үүрэгтэй  бөгөөд улс орнуудад Дэлхийн Банкны гишүүн байснаар үр шимийг нь дээшлүүлэхэд ач холбогдолтой юм. Гурав хоног үргэлжилсэн энэ сургалтаар оролцогчид ДХБ-ын хөдөө аж ахуйн хэлэлцээрийн талаар мэдлэг, мэдээллээ авч ДХБ-аас баталсан гэрээ хэлэлцээрүүдийн ялгаа, онцлог, тэдгээрийг үйлдвэрлэлийн салбартаа хэрхэн хөгжүүлэх, эдийн засгийн хөгжлийг даган ажил эрхлэлтийн бодлогод хэрхэн тусгах зэрэг илүү гүнзгий мэдээлэлтэй болсон гэдэгт итгэлтэй байна. Энэхүү сургалтаар хөдөө аж ахуйн хэлэлцээрийг илүү гүнзгий түвшинд ярилцаж худалдааны хамгаалалт, демпингийн үүрэг хариуцлага, ДХБ-ын гишүүд хооронд маргааныг зохицуулах механизмын талаар зөвлөмж өгсөн. Ерөнхийдөө энэхүү сургалтын зорилго нь ДХБ-ын тухай ойлголт, үйл ажиллагааг хүргэх замаар Монголын холбогдох яамдын чадамжийг сайжруулахад оршиж байна” гэлээ.

    Latest 150
    Latest 150