• MN
  • EN
  • CN
  • RU
  • “Spring family fair” үзэсгэлэнгийн орлогыг харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд хандивлана
    05/25/2018

    Монгол дахь Олон Улсын Эмэгтэйчүүдийн нийгэмлэг,  МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөл, Дэлхийн зөн, Ротаракт клуб хамтран зохион байгуулж буй  “Spring family fair” үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийж байна. Үзэсгэлэнд гар урлалын бизнес эрхлэгч эмэгтэйчүүд оролцон бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчилж байна.

    Үзэсгэлэнгийн үеэр бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, бизнесээ амжилтад хүргэх, түүнчлэн гэр бүлийн харилцааны чиглэлийн төрөл бүрийн сургалтууд зохион байгуулагдана. Харин хүүхдүүдэд зориулан циркийн үзүүлбэр, хөгжөөнт тоглоом, хүүхдийн жүжиг, хөгжмийн тоглолт, загварын шоу зэргийг үзүүлэх зэрэг үйл ажиллагаа зохиогдох бөгөөд үзэсгэлэн  хоёр өдрийн турш үргэлжлэнэ.

    Үзэсгэлэнгээс олох орлогыг  “Бидний дэм” ТББ-аас санаачилж буй  “Брайл” төслийг дэмжихэд  хандивлах ажээ. Өнөөдрийн байдлаар харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн 116-р  сургуульд 108 хүүхэд суралцаж байгаа ч сурах бичгийн хангамж дутмаг байна. Тиймээс анхны иж бүрдэл сурах бичиг хэвлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, хэвлэгч машиныг авахад та бүхэн хувь нэмрээ үзүүлэх боломжтой.

    Амралтын өдрүүдэд гэр бүлээрээ үзэсгэлэн үзэж, төрөл бүрийн хөгжөөнт тоглоом тоглож, үзвэр үйлчилгээ үзэхийн сацуу харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд хэвлэгч авахад нь дэмжлэг үзүүлээрэй. 

    Latest 150
    Latest 150