• MN
  • EN
  • CN
  • RU
  • Япон бүтээгдэхүүний үзэсгэлэн маргааш нээгдэнэ
    05/29/2018

    МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг, Япон Улсын Чиба хотын Чиба банк, Чиба мужийн Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзав. 

    Уулзалтад, МҮХАҮТ-ын үйл ажиллагааны талаар болон монголын эдийн засгийн төлөв байдлын талаар Гадаад харилцаа, худалдаа хөрөнгө оруулалтын газрын мэргэжилтэн В.Аянаа, мэргэжилтэн Ц.Хосбаяр нар танилцууллаа.

    Япон Улсын Чиба хотын 18 аж ахуйн нэгж, байгууллага манай улсын аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэн, Улаанбаатар хотод ирээд байгаа бөгөөд Монголын аж ахуйн нэгжүүдтэй бизнес уулзалт хийж, өөрсдийн бүтээгдэхүүнүүдээр үзэсгэлэн гаргах юм.

    МҮХҮАТ-ын дарга М.Оюунчимэг уулзалтыг нээн хэлсэн үгэндээ, Чиба банкнаас хоёр орны бизнес харилцааг хөгжүүлэх зорилгоор 6 дахь удаагийн арга хэмжээг зохион байгуулж байна.

    43 дахь удаагийн олон улсын хүнсний бараа бүтээгдэхүүний “FoodEx Japan 2018” үзэсгэлэн өнгөрсөн 3 дугаар сард Японд зохион байгуулагдсан. Энэ арга хэмжээнд оролцсон монголын бизнес эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэн B2B уулзалтыг зохион байгуулан, хоёр орны бизнес эрхлэгчдэд харилцан туршлага солилцоход боломж олгосон Чиба банк болон Чиба мужийн ХАҮТ-д МҮХАҮТ-ын нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье. 

    Манай улсын түүхэнд анх удаа Монгол-Японы чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулагдсан. Энэ нь манай хоёр орны бизнес эрхлэгчдийн хөрөнгө оруулалт, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх маш том боломж болсон. 

    Манай хоёр орны худалдааны статистикийг харахад Япон Улсаас импортолж байгаа бүтээгдэхүүний 90 гаруй хувь нь автомашин, тоног төхөөрөмж байгаа юм. Харин манай улсаас Японд гарч байгаа бараа бүтээгдэхүүний нэр төрөл, тоо ширхэг их цөөн байна. Гэхдээ эдийн засгийн чөлөөт худалдааны хэлэлцээрээр дамжуулан өмнө нь бизнес эрхлэгчдэд тулгарч байсан тарифын болон тарифын бус саад хотгорыг арилгаж, хамтарч ажиллахад Японы танхимууд, санхүүгийн болон төрийн бус байгууллагууд ач холбогдолтой” гэсэн юм. 

    Мөн тэрээр, МҮХАҮТ нь гадаадын 20 гаруй оронд өргөмжит төлөөлөгчийг томилон ажиллуулдгаас Япон Улсад танхимын салбар ажилладгийг онцлов. Мөн Танхимын бүтцэд 30 гаруй салбар зөвлөл ажилладгийн нэг нь Монгол-Японы бизнес зөвлөл юм. Энэхүү зөвлөлийнхөө үйл ажиллагааг цаашид улам гүнзгийрүүлэх үүднээс өнөөдрийн уулзалтад зөвлөлийн нарийн бичгийн дарга нар оролцож байна” гэв. 

    Түүнчлэн тэрээр, Танхимын зүгээс Чиба банк болон Чиба мужийн ХАҮТ-аар дамжуулан бизнесийн төлөөллүүдтэй холбох, хамтран ажиллах, Монгол, Япон харилцааг улам хөгжүүлэхээ илэрхийллээ. 

    Чиба муж нь Япон Улсын нийслэл Токио хоттой залгаа оршдог. Тус муж нь Японы нийт 47 засаг захиргааны нэгжээс дотоодын нийт бүтээгдэхүүний (GDP) хэмжээгээрээ эхний 6-д ордог томоохон  эдийн засагтай муж юм.

    Чиба банкны 6 дахь удаагийн бизнес уулзалт болон B2B уулзалт болох юм.

    Latest 150
    Latest 150