• MN
  • EN
  • CN
  • RU
  • Фужиан мужийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    06/19/2018

    БНХАУ-ын Фужиан муж болон Монгол Улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны уулзалт МҮХАҮТ-д боллоо. 

    Уулзалтад МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг Гадаад харилцаа, хөрөнгө оруулалтын газрын мэргэжилтэн Ц.Хосбаяр, мэргэжилтэн Б.Байгалмаа болон Фужиан мужийн худалдааны танхимын дэд дарга У Фэй, тус мужийн худалдааны танхимын Азийн газрын дарга Нье Юүндэн, Жин Жян хотын худалдааны товчооны дэд дарга Су Сунвэй, Сан мин хотын худалдааны товчооны дэд дарга Е Юүн Ген, бизнесийн төлөөллүүд оролцов. 

    Төлөөлөгчид хоёр улсын Танхимуудын үйл ажиллагааны талаар танилцуулж, худалдаа эдийн засаг, хамтын ажиллагааны санал солилцлоо.

    Уулзалтын эхэнд МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг хэлэхдээ, Хоёр орны худалдаа, бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэхэд хоёр талын Танхимуудын харилцан ойлголцон, хамтын ажиллагаа чухал болохыг онцлов. 

    Мөн тэрбээр, МҮХАҮТ-аас уламжлал болгон зохион байгуулагдаж ирсэн “Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих үзэсгэлэн” болон “Улаанбаатар Түншлэл” намрын үзэсгэлэн худалдаанд Фужиан мужийн бизнес эрхлэгчдийг оролцохыг урьсан юм. Түүнчлэн тус мужид болдог үзэсгэлэн яармагт Монголын компаниудын бараа бүтээгдэхүүнийг сурталчлан, оролцуулах хүсэлтэй байгаагаа ч илэрхийлэв. 

    Цаашид төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, бизнес эрхлэгчдийг дэмжсэн олон арга хэмжээг хамтран зохион байгуулахад Танхимын зүгээс анхаарч, хамтрахад бэлэн гэдгээ тэрбээр хэллээ. 

    Фужиан мужийн худалдааны танхимын дэд дарга У Фэй, МҮХАҮТ-ын даргыг хүлээн авч уулзсанд талархал илэрхийлэн, цаашид хоёр улсын Танхимууд хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ. 

    Энэ үеэр БНХАУ-ын Жү Жян мужийн 200 гаруй аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа, бараа бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн талаар танилцуулсан юм. 

    Хятадын зүүн өмнөд хэсгийн Фужиан муж нь далайн боомт хот юм.  Тус мужийн онцлогоос дурдвал, Фужиан мужид дэлхийн хамгийн урт дугуйн зам 2017 ашиглалтад оржээ. Тус дугуйн зам нь авто замаас тусдаа, аюулгүй байдлыг бүрэн хангасан бөгөөд 7.6 км урт, авто зам дээр давхар зам болон баригдсанаараа онцлог.

    Мөн Замын хөдөлгөөний ачааллыг бууруулахаас гадна байгаль орчинд ээлтэй унааг дэмжих зорилгоор байгуулжээ. 

    Фужиан мужид дэлхийд оолон цайг үйлдвэрлэдгээрээ алдартай. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар хүний биед хэрэгтэй 400 гаруй бодис энэ цайнд бий гэнэ. Оолон цайны 30 гаруй сорт байдаг, тэр нь зөвхөн Фужиан мужид ургадаг.

    Latest 150
    Latest 150