• MN
  • EN
  • CN
  • RU
  • 2018 оны II улиралд батлагдсан бизнесийн эрх зүйн орчин дахь хууль, тогтоомж, ОУ-ын гэрээнүүд
    06/25/2018

    Хуулиуд

    Тайлбар

    Батлагдсан огноо

    Дагаж мөрдөх огноо

    Холбоос

    1.

    Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

    41.2. Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Монгол Улсын иргэнд газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх тухай 2018 он хүртэл гэснийг 2028 он хүртэл гэж өөрчилсөн

    2018.04.26

    2018.05.01

    http://legalinfo.mn/law/details/346?lawid=346

    2.

    Монгол Улсын Их хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

    УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай заалтыг 2010 онд Үндсэн хуулийн Цэц дүгнэлт гаргаж, тогтоолоор хүчингүй болгосон. Харин энэ удаад гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бол Улсын ерөнхий прокурор бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг УИХ-д оруулна гэж зааж өгсөн.

    2018.05.03

    2018.05.03

    http://legalinfo.mn/law/details/354?lawid=354

    3.

    Баяжуулсан хүнсний тухай

    Зарим төрлийн хүнсийг аминдэм, эрдэс бодисоор үйлдвэрийн аргаар албан журмаар баяжуулах бэлдмэлийг импортлох, хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулах тухай

    2018.05.30

    2019.12.31

    http://legalinfo.mn/law/details/13353?lawid=13353

    4.

    Гаалийн татвараас чөлөөлөх тухай

    Импортоор оруулж ирж байгаа гуалингаас бусад бүх төрлийн түлшний зориулалтын мод, тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан /OSB/, стандартын дагуу хийгдсэн, угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцийг гаалийн албан татвараас 2022 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл чөлөөлөх тухай  

    2018.05.10

    2019.01.01

    http://legalinfo.mn/law/details/13374?lawid=13374

    5.

    Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай

    Ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн аж ахуйн арга хэмжээний ажил болон Импортоор оруулж ирж байгаа гуалингаас бусад бүх төрлийн түлшний зориулалтын мод, тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан /OSB/, стандартын дагуу хийгдсэн, угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцийг нэмэгдсэн өртгийн албан татвараас 2022 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл чөлөөлөх тухай  

    2018.05.10

    2019.01.01

    http://legalinfo.mn/law/details/13375?lawid=13375

     

    ОУ-ын гэрээ

     

     

     

     

    1.

    Азийн авто замын сүлжээгээр ОУ-ын авто тээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр соёрхон батлах тухай

    Монгол, ОХУ, БНХАУ өөрийн улсын нутаг дэвсгэрээр аль нэг Талын нутаг дэвсгэрт бүртгэлтэй тээврийн хэрэгслээр олон улсын авто тээвэрлэлт гүйцэтгэх эрхийг тээвэрлэгчид олгох тухай

      2018.04.12

    2018.04.12

     

    2.

    Хавсралт-1. ОУ-ын авто тээвэрлэлтийн чиглэл ба улсын хилийн боомтууд

    ОУ-ын тээвэрлэлтийн чиглэлүүд нэг бүрчлэн зааж өгсөн

     

    3.

    Хавсралт-2. ОУ-ын тээвэрлэлт гүйцэтгэх зөвшөөрөл

    Хавсралт-1 заагдсан бүх чиглэлд ОУ-ын тээвэрлэлт гүйцэтгэхэд хавсралтын зөвшөөрлийн маягт ашиглах тухай мөн зөвшөөрлийн тоо хэмжээг хамтарсан хорооноос тогтоох тухай

     

     

    Засгийн газрын тогтоол

     

     

     

     

    1.

    “Автобензин, дизелийн түлшний гааль,онцгой албан татварын тухай” 2015.01.19-ны 18 дугаар тогтоол

    Шинжилгээний аргаар тодорхойлсон 95 болон түүнээс доош октаны хэмжээ ялгаруулсан автобензин дизель түлшний онцгой албан татварыг тэглэсэн.

    2018.01.24

    2018.01.25

    http://legalinfo.mn/law/details/10854?lawid=10854

    2.

    Зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээдэд тавигдах шаардлага, бүртгэх журам батлах тухай

    Барилгын тухай хуулийн 42.1-д заасан чиглэлээр барилгын салбарын мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээдэд тавих шаардлагыг тогтоох, тэдгээрийг бүртгэхтэй холбоотой харилцааг зохицуулсан журам

    2018.01.24

    2018.01.25

    http://legalinfo.mn/law/details/13220?lawid=13220

     

    3.

    Үйлдвэржилт 21:100 үндэсний хөтөлбөр батлах тухай

    Хөгжлийг бодлого төлөвлөлтийн тухай хууль, тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030 зэргийг үндэслэн үндэсний хөтөлбөрийг боловсруулах тухай

    2018.01.31

    2018.01.31

    http://legalinfo.mn/law/details/13205?lawid=13205

    4.

    Гурван тулгуурт хөгжлийн бодлого батлах тухай

    1. Олон тулгуурт эдийн засгийн хөгжлийн бодлого
    2. Шударга ёсыг дээдэлсэн сахилга, хариуцлагатай тогтвортой засаглал
    3. Хүн төвтэй нийгмийн бодлого гэсэн 3 тулгуурт бодлогыг тодорхойлж хэрэгжүүлэх 27 зорилтыг тусгасан бодлогын баримт бичиг

    2018.02.06

    2018.02.06

    http://legalinfo.mn/law/details/13240?lawid=13240

    Latest 150
    Latest 150