• MN
  • EN
  • CN
  • RU
  • Онцлох аж ахуй нэгжийн аялал амжилттай болж өндөрлөлөө
    06/30/2018

    МҮХАҮТ-ын онцлох аж ахуй нэгжийн ээлжит аялал “Дэлхийд Өрсөлдөнө” уриатай ТЭСО Корпорацид өнөөдөр амжилттай болж өндөрлөлөө. Өнөөдрийн аялалд Таванбогд Групп, Бамбууш, MCS Coca Cola зэрэг 14 компанийн удирдах ажилтнууд, мэргэжилтнүүд оролцов.

    Компанийн аялалын үеэр ТЭСО Корпорацийн Олон Нийттэй Харилцах Менежер Б.Чингис компанийхаа үйл ажиллагаа бизнесийг танилцуулж мөн олон улсын чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001: 2008, /MNS ISO9001 2010, ISO 22000 стандартуудыг хангасан, одоогийн байдлаар БНХАУ, Казакстан улстай худалдааны салбарт хамтран ажиллаж байгаа болохыг хэлэв.

    Аялалын бүрэлдэхүүн ТЭСО Корпорацийн хуурай сүү, зайрмаг зэрэг хүнсний үйлдвэрүүд, шинжилгээний лабораторитай танилцлаа. ТЭСО Корпорацийн хуурай сүүний үйлдвэр Монголд хамгийн томд тооцогдох бөгөөд хэд хэдэн төрлийн зайрмаг, “Лапша” брэндийн гоймон, “Зөв” аарцны ундаа, 100 хувийн чацарганы шүүс, хуурай аарц үйлдвэрлэн гаргадаг байна. ТЭСО Корпораци 2003 онд үүсгэн байгуулагдахдаа Icemark зайрмагны үйлдвэрээр эхэлж байсан бөгөөд өнөөдөр хүнсний салбараас гадна ТЭСО Корпораци зам тээвэр, барилга, гадаад худалдаа, уул уурхай, үл хөдлөх хөрөнгийн салбарт 12 охин компанитай бизнесийн хүрээгээ тэлжээ. 

    Аялалын төгсгөлд компаниудын төлөөлөгчид энэхүү арга хэмжээг зохион байгуулсан МҮХАҮТ-ын хамт олонд талархал илэрхийлж үр бүтээлтэй болсныг хэллээ. МҮХАҮТ-аас онцлох аж ахуй нэгжийн аялаллын хүртээмжийг сайжруулах, тогтмолжуулах, түүнчлэн зарим компаниуд ТЭСО Корпорацитай хүнсний болон сав баглаа боодлын салбарт хамтрах хүсэлтээ илэрхийллээ. 

    Дараагийн ээлжит онцлох аж ахуй нэгжийн аялал MCS Coca Cola компанид болно.  

    Latest 150
    Latest 150